Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Манай улс 9.4 сая га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг баталсан. 5 хэсэг, 49 заалт бүхий уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан 114 ажил, арга хэмжээ ирэх таван жилийн хугацаанд  орон даяар хэрэгжих юм. Хүнсний салбарт хэрэгжих дээрх ажлуудыг төрийн 24 байгууллага хамтран хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар юм.

Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан алба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон тус газрын алба хэлтсийн дарга нарт “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Тус уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг төлөөлөн:

  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, Удирдлага хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Ганхуяг
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхгэрэл
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Баянжаргал

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Ахлах референт Д.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хэвлэлийн ажилтан Б.Хулан нар оролцлоо.

Уулзалтаар ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны ахлах референт Д.Цэвээндорж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангах Hunsniihuvisgal.mn сайтын танилцуулгыг хийлээ. Мөн Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны референт О.Дамдиндулам “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтран хэрэгжүүлэх ажлыг дэлгэрэнгүй танилцууллаа

Уулзалтын үеэр Монгол Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр танилцуулав. Уг төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн чиглэлээр төлөвлөгдсөн газар болон ашиглалтын талаар сонирхолтой тоон мэдээлэл, судалгааг тусгасан байв. Тухайлбал манай улсын хувьд 9.4 сая га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой гэж газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

УИХ-ын 36-р тогтоолд Газар тариалангийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажилд тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг тусгасан. Энэхүү ажил нь манай улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдах бөгөөд энэхүү ажлыг  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас удирдан зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Манай улс 9.4 сая га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой
Хэл солих
Мэдээлэл хайх