Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

2

ХҮНСНИЙ ЛАБОРАТОРИУДЫН САЛБАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

3

Хөвсгөл аймаг Улсын аварга тариаланч Б.Лхагва-Очир ургацаа тогтвортой нэмэгдүүлж, чанарыг сайжруулж байна.

5

“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

7

УВС: Бүтээгдэхүүний чанар, борлуулалтаар шилдгүүдийг шалгарууллаа

9

ДОРНОД: Чацарганы 500 ширхэг модноос 4 тонн жимс хурааж байна

9

ДОРНОД: Аймгийн хэмжээнд 25 иргэн, ААН зөгийн аж ахуй эрхэлж байна

5

МОНГОЛ УЛСААС ЕАЭЗХ-НЫ ОРНУУД РУУ 367 НЭР ТӨРЛИЙН БАРААГ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

8

“Монгол-Оросын бизнес форум”-д 170 гаруй бизнес эрхлэгч оролцов

11

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавын хамт Өмнөговь аймаг дахь ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа.

5

Сэлэнгэ аймагт Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.3 хувиар өсжээ
ах

49

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

39

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

28

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

28

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хэсэг гишүүд МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХООР ОХУ-ыг зорилоо.

22

Экспортын гарал үүслийн гэрчилгээ бүрэн цахимжиж гаалийн бүрдүүлэлт хялбаршлаа.

18

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

17

Өмнөговь аймаг Ингэний айргийн баяраар бүтээгдэхүүний борлуулалт 300 саяд хүрчээ

16

ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд 210 үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

16

Хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулагдлаа

15

ГОВЬ-АЛТАЙ: Иргэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна

15

ӨМНӨГОВЬ: Хөдөө аж ахуйн салбарт 16.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ

13

ОРХОН: Энэ хавар 200 тн нөөцийн мах нийлүүлнэ
ах

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна

viber_image_2022-07-11_12-04-16-083

2022/07/11 12:08:59

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна
Хэл солих
Мэдээлэл хайх