Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Аж үйлдвэрийн паркийн удирдлагууд НҮБ-ын сургалтанд хамрагдав

2023 оны 7 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас (UNIDO) “Аж үйлдвэрийн паркийн удирдлагын сургалт”-ыг Ази номхон далайн санхүүгийн институттэй хамтран БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгууллаа.

Тус сургалтанд Ази, номхон далайн бүсийн UNIDO-гийн гишүүн хөгжиж буй 8 улсын (Бангладеш, Индонез, Лаос, Соломоны арал, Кампучи, Монгол, Филиппин, Тайланд) Аж үйлдвэрийн парк, тус салбарыг хариуцсан яамны төлөөллүүд оролцсны дотор Монгол улсаас ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, “Эмээлт эко”, “Шинэ ховд” аж үйлдвэрийн парк, “Дархан арьс ширний цогцолбор төсөл” зэрэг байгууллагыг төлөөлсөн албаны 5 хүн хамрагдлаа. Сургалтын хүрээнд нийт 48 цагийн танхимын хичээлээс гадна “Сужоу үйлдвэрлэл, хот төлөвлөлтийн парк”, “Технологийн үйлдвэрлэлийн парк”, “Шанхай хотын төлөвлөлт, чөлөөт эдийн засгийн бүс” чиглэлээр танилцах аялал, сургалт явагдсан байна. Энэ үеэр байгаль орчин, үйлдвэрлэлийн бохирдлын мониторингийн чиглэлээр хэт ягаан туяаны тусламжтайгаар орчны бохирдлын химийн бодисуудын хэмжээг тодорхойлох бүтээгдэхүүн гаргасан ECMUS компанийн бүтээгдэхүүнтэй нарийвчлан танилцуулжээ.

Аж үйлдвэрийн паркийн хөгжлийн цикл, Хятадын аж үйлдвэрийн паркийн хөгжлийн үзэл баримтлал, бүтээн байгуулалт, хандлага, Хятад улсын чөлөөт эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн паркийн хөгжлийн туршлага, Аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсийн төсөлд үзүүлдэг UNIDO-гийн дэмжлэгийн тухай, Эко аж үйлдвэрийн паркийн зарчим, хэрэгжүүлсэн жишээ, Аж үйлдвэрийн паркийн байгаль орчны бохирдлын мониторинг, дэвшилтэт технологи, Чөлөөт эдийн засгийн бүсийн оновчтой төлөвлөлт зэрэг сэдвүүдээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтнүүд лекц уншиж, суралцагсад шалгалтанд хамрагдан UNIDO-гоос батламж (Сертификат) олгов.

Сургалтын үеэр Монголын төлөөлөгчид НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Агробизнес, дэд бүтцийн хөгжил хариуцсан захирал Дежене Тезера, мөн Ази, номхон далайн бүсийн хэлтсийн дарга Зао Жи нартай уулзаж, Монгол улсад хэрэгжүүлж буй Аж үйлдвэрийн паркийн төслүүдэд хамтран ажиллах, дэмжлэг хүсэх талаар ярилцсан байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Аж үйлдвэрийн паркийн удирдлагууд НҮБ-ын сургалтанд хамрагдав
Хэл солих
Мэдээлэл хайх