Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

110

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

155

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

19

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

19

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

18

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

20

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

155

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

110

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

Малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс 169.1 мянгаар өсөөд байна

Зургийг: Adam Dean/Bloomberg

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 120.1 мянга нь 2024 оны эхний сард хорогдоод байна

Улсын хэмжээнд нэгдүгээр сард 453.9 мянган толгой мал зүй бусаар хорогдож, малын хорогдол өмнөх оны мөн үеэс 60 орчим хувиар буюу 169.1 мянган толгойгоор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 667 мянга 841 толгой мал хорогдоод байгааг ОБЕГ мэдээлэв. Тухайлбал: энэ сарын 15-наас эхлэн дийлэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, зарим үед гамшгийн хэмжээнд хүрч, байгалийн онц аюултай үзэгдэл болсны улмаас сүүлийн хоёр хоногт 160 гаруй мянган толгой мал хорогджээ.

Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж нэг хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давжээ. Оны эхний сард Сүхбаатар аймагт 151.3 мянга, Хэнтий аймагт 66.8 мянга, Дорноговь аймагт 60.2 мянга, Архангай аймагт 32.8 мянга, Дорнод аймагт 20.5 мянга, Хөвсгөл аймагт 19 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл 197.6 мянган толгой хонь, 182.8 мянган толгой ямаа, 47.9 мянган толгой үхэр, 25.4 мянган толгой адуу, 123 толгой тэмээ тус тус хорогдоод байгаа аж. Нийт хорогдсон малын 40.3 хувийг ямаа, 43.5 хувийг хонь эзэлж байна.

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсээд байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм. Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлээд байна.

Зудын эрсдэлийг бууруулах, малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, түргэн тусламжийн автомашин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болоод байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс 169.1 мянгаар өсөөд байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх