Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ингэний сүүн бүтээгдэхүүн – Баянхонгорын брэнд

ЖДҮ-ийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн, 2024 оны Хангайн бүсийн Хүнсний шилдэг үйлдвэрлэгч “Их халбагант” ХХК-ийн ингэний сүүн бүтээгдэхүүн, бэлгийн багц нь Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн юм.

Тус аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Их халбагант” ХХК бизнесийн гараагаа 2002 онд жижиглэн худалдаа эрхэлснээр эхэлж, улмаар 2007 оноос талх нарийн боов, 2009 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Одоо тус компани 440 м.кв үйлдвэрийн байртай бөгөөд талх, нарийн боов, тараг сүү, ааруул, хоормог, зайрмаг, бяслаг зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг ЕБС болон цэцэрлэг, цэргийн анги зэрэг байгууллагад болон сум орон нутагтаа нийлүүлдэг бол зэргэлдээ сумд болон Баянхонгор аймгийн төв, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнийхээ 30 хувийг нийлүүлдэг аж. Мөн ингэний хоормог бага хэмжээгээр БНХАУ руу, аарц бага хэмжээгээр АНУ, БНСУ руу захиалгаар гаргаж байна.

“Их халбаганат”-ынхан сүү, сүүн бүтээгдэхүүнд анхан шатны болон бүрэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангах замаар импортыг багасган, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран, орон нутаг дахь үйлдвэрлэлийг дэмжин дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг чухалчилдаг. Ийнхүү ингэний сүүг боловсруулж тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэн, малчдын дунд тэмээгээ өсгөх сонирхол ч их болжээ.

Ингэний сүүн цагаан идээ хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж иржээ. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах чадвартай байдгаас гадна бусад малын сүүнээс илүү өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг орлохуйц тэжээлтэй байдаг байна. Мөн хаван хавдар хөөх, ядаргаа хордлого тайлах, чийг бам арилгах, дархлаа сайжруулах, чихрийн шижин өвчин зэрэг өвчинд төв суурин газрын хэрэглэгчид, хөхүүл болон жирэмсэн эхчүүд, өндөр настан, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ихээр хэрэглэж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ингэний сүүн бүтээгдэхүүн – Баянхонгорын брэнд
Хэл солих
Мэдээлэл хайх