
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ.
Өчигдөр /2025.04.23/ дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.