
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн хэмжээнд 50 гаруй байршилд өнгөрсөн Баасан гаригаас /2025.04.18/ гарч эхэлсэн. Есөн дүүргийн хэмжээнд заасан байршлуудад зөвхөн хонины гулууз зарж бөгөөд маргааш дуусна.
Хонины гулууз кг нь 11.800 төгрөг бөгөөд нэг хонины гулууз дунджаар 18-30 кг буюу 210-354 мянган төгрөгөөр худалдаалж байна. Зах зээлийн үнээс 6-7 мянган төгрөг, бөөний зах, худалдааны төвөөс кг нь 4-5 мянган төгрөгийн хямд худалдаалагдаж байгаа нөөцийн махны өртгөсөн худалдаа сар бүр тогтмол гарах аж.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчээр энэ онд дараах арван компани шалгарч, ажиллажээ.
- Булган мах маркет ХХК
- Агро нэтгэл трейд ХХК
- Баатарууд тэнгэр ХХК
- Стандарт мах ХХК
- ХКҮ ХХК
- Мах эмпикс ХК
- Чойбалсан групп ХХК
- Эрдэнэт мах маркет ХХК
- Дархан меат фүүдс ХХК
- Жаргалант мах импекс ХХК





