
Ховд аймгийн зах, худалдааны төвд худалдаж буй жижиглэнгийн махны үнэ сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тогтвортой байна. Өмнөх сард үхэр, хонь, ямааны мах нэг кг нь 12-16 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин дөрөвдүгээр сар гарсаар нэг кг хонь, үхрийн мах дунджаар 18 мянга, ямааны мах 14 мянган төгрөг болж тодорхой хувиар нэмэгдсэн юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд буюу хоёр долоо хоногийн хугацаанд махны үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байна.
Тус аймагт малын тарга, хүчээс шалтгаалан эр хонь /амьд/ 380-400 мянга, эм хонь 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин ямааг 150-200 мянган төгрөгөөр худалдаж байгаа юм.