
Орхон аймагт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал боллоо. Хурлыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг зохион байгуулж, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр Сүү ХК-ийн Эрдэнэт салбар үйлдвэр хариуцсан дэд захирал Б.Алтанхишиг сонгогдлоо. Тус холбоо нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.
