Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалд нэгдэж байгууллагынхаа хашаанд 7*18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /Бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч тарьж арчлан ургуулж алба хаагчдын хоол хүнсэндээ хэрэглэж байна.
Мөн алба хаагчид МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж бургас хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90% хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мод тарихаас илүүтэй арчилж, ургуулах нь чухал байдаг. Мод ургуулах нь байгаль орчин болоод бидний ирээдүйд асар их ач холбогдолтой юм.