Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

СҮХБААТАР: Сүү бэлтгэлийг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүллээ

12

ГОВЬ-АЛТАЙ: Бага ангийн сурагчдыг хүнсний аюулгүй байдлын сургалтад хамруулав

7

АРХАНГАЙ: Аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 34 хувьтай байна

115

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

20

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Царамтайн Арвай” ХХК-д ажиллалаа

13

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №166 | Тэрбум мод — 200 сая жимс, жимсгэний мод

9

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №165 | Монгол Улсын Ерөнхийлөгч Булган, Өвөрхангай аймгуудад ажиллалаа

11

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №164 | COP17 МОНГОЛД

12

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №163 | COP17-Хүнсний хувьсгал хэлэлцүүлэг

11

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд
ах

131

“Болор артизан талх” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

125

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрт ажиллалаа

115

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

92

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

34

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

30

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

29

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

27

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ

25

БУЛГАН: Тариаланчид 102.2 мянган тонн ургац хураажээ

22

№167 |Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийлээ

22

“Мимо агро парк” хувьд газар тариалангийн бүс нутгийн онцлог, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

21

АРХАНГАЙ: Хүнсний хувьсгалын зээлийн үр дүнд үйлдвэрлэл 20-30 хувиар нэмэгджээ
ах

Монгол Улс жилд 170 мянган тонн жимс, хүнсний ногоог Эрээн боомтоор импортолжээ

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хаоган” жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

2007 оны 3 дугаар сард 10 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус парк Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох эрх бүхий гаалийн хяналтын цорын ганц байгууллага юм.

Тус компани жимс, хүнсний ногооны экспортын худалдаа, бэлэн хоол болон хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт, хөлдөөсөн болон хатаасан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт, амуу будаа, хүнсний тосны импорт, экспорт, логистик, агуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.

Паркийн нийт талбай 80 мянган ам метр бөгөөд 13 ширхэг, 25 мянган ам метр талбайтай тогтмол температур бүхий агуулахтай. Мөн 10 мянган ам метр талбайд хяналт шалгалтын бүс, 3700 ам метр талбайд хамтарсан шалгалтын нэгдсэн байртай үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн агуулахаас өдөр бүр 25 тонн хүртэлх даацтай 30 орчим автомашин жимс, хүнсний ногоо тээвэрлэн, 24 цагийн дотор Улаанбаатар хотод хүргэдэг. Импортын бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, савладаг. Парк дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камертай, мэргэжлийн лаборатори, хүнсний аюулгүй байдлын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.

Мөн тус парк Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 20 мянган тонн мах худалдан авсан байна. Үүнээс гадна ОХУ-ын Байгаль нуурын бүсээс ус, рашаан импортлон Хятадын зах зээлд нийлүүлдэг аж.

Жолооч Т.Гүнжаргал, “Монголд жимс, хүнсний ногоо импортолдог 60 гаруй компани бий. Тэдгээр компанийн бүтээгдэхүүнийг энэ агуулахаас ачиж Эрээнээс Улаанбаатар хүртэл ойролцоогоор 10 цаг явдаг. Хятадын талд гаалийн шалгалтаа хийж, Монголын хил дээр дахин шалгуулаад шууд Улаанбаатарт хүргэдэг. Эндхийн агуулах цэвэр, стандартын шаардлага хангасан учраас жимс, ногооны чанар сайн. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг” гэв.

Монгол Улс жилд нийт 170 мянган тонн орчим жимс, хүнсний ногоог БНХАУ-аас Эрээн боомтоор дамжуулан импортолдог байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
sbotop
2026-09-02 07:02

[7498]sbotop Official Login | সেরা অনলাইন ক্যাসিনো বোনাস ও দ্রুত পেমেন্ট,sbotop এর অফিসিয়াল অ্যাপ ডাউনলোড করে স্লট গেমের নিয়ম জানুন। এখানে দ্রুত বিকাশ পেমেন্ট এবং আকর্ষণীয় বোনাস সুবিধা পাওয়া যায়। আজই যোগ দিন। visit: sbotop

jibb
2026-05-18 20:15

Really insightful article! Thinking about trying online casinos, and the competitive analysis aspect of jibb game sounds interesting. Downloading the app seems easy enough too! Thanks for sharing.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улс жилд 170 мянган тонн жимс, хүнсний ногоог Эрээн боомтоор импортолжээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх