Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

10

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

26

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

26

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

Тураах эм амттаны эрэлтийг өөрчилж байгаа учир хүнсний компаниуд брэндийн шинэчлэл хийж байна

Зургийн эх сурвалж: Fortune

Сүүлийн жилүүдэд Ozempic, Wegovy нэртэй тураадаг эмийг хүмүүс хэрэглэх болсон. Тэдгээр эм нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй хормонтой ижил үйлдэлтэй. Тэрхүү хормон GLP-1 рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр жин бууруулах нөлөө үзүүлдэг юм.

Тэгвэл тураах эмийг хүмүүс хэрэглэх болсонтой холбогдуулан 2026 онд “PepsiCo” болон “Coca-Cola” зэрэг дэлхийн хүнс, ундааны томоохон компаниуд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг цөөлөх, савлагааг нь жижигсгэхэд анхаарч байна.

Өмнө нь тэдгээр компаниуд GLP-1 төст эмийн хэрэглээг ажиглаж байсан бол одоо тэрхүү эмийн хэрэглээ нь урт хугацааны чиг хандлага гэж үзэх боллоо. Энэ жил эрүүл мэндийн салбарын бус 30 орчим компани орлогын тайлангийн хурлын үеэр GLP-1 эм болон хүмүүс жин хасаж эхэлсэн сэдвийг дурджээ. “LSEG” фирмийн мэдээллээс харвал өнгөрсөн жил эдгээрийг дурдсан 14 компани байсан бол хоёр жилийн өмнө тавхан ширхэг байсан аж.

“EY-Parthenon” фирмийн тооцооллоор GLP-1 эмийн нөлөөгөөр хүмүүсийн хоолны зуршил өөрчлөгдөж, ирэх арван жилд амттаны борлуулалт 12 тэрбум ам.доллароор буурч магадгүй байна. Энэ эмийн хэрэглээ сүүлийн нэг жилд хоёр дахин өссөн аж. “PwC”-гийн явуулсан судалгаагаар АНУ-ын таван өрх тутмын нэг нь ямар нэг байдлаар энэ эмийг хэрэглэж байна.

“Magnum” зайрмагийн компанийн захирал Питер тер Кулве хэлэхдээ, GLP-1 эмийг хэрэглэгчид амттан идэхээ болиогүй ч хяналтгүйгээр их идэх нь эрс багассан гэжээ. Өөрөөр хэлбэл хүсний компаниудын захирлууд хэрэглэгчид барааг нь хяналтгүйгээр “идэх”-гүй байгаа явдалд санаа зовж эхэлсэн аж.

Coca-Cola-ийн шинээр томилогдох захирал Хенрик Браун инновацыг хурдасгах хэрэгтэйг санууллаа. Харин “Kraft Heinz”-ийн шинэ захирал Стив Кахилэйн компаниа хуваах төлөвлөгөөгөө зогсоож, “Oscar Mayer” зэрэг махны бизнесээ сэргээхэд 600 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

GLP-1 төст эмийн хэрэглээ амттаны эрэлтийг өөрчилж байна

Тураах эмүүдийн хэрэглээ амттаны эрэлтийг өөрчилж байгаа учир компаниуд стратегиа өөрчилж эхлэв. Хүнсний томоохон компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа энэ жил нэмэгдүүлэх хандлагатай байна. Жишээлбэл өглөөний сереал, хөлдөөсөн болон лаазалсан хүнсээрээ алдартай “General Mills”-ийн зардал 23 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.

Зургийн эх сурвалж: Allrecipe

“PepsiCo” компани “Simply NKD” гэх шинэ цувралаа гаргаж, амттаныхаа найрлагыг өөрчилж байна. Мөн тус компани “Lay’s” чипс болон “Gatorade” ундаанаас зохиомол будагч бодисуудыг хасах болжээ.

Мөн “Sabra” болон “Siete” брэндүүдийнхээ жижиг хэмжээтэй хоолнуудыг туршиж эхлэхээ “PepsiCo”-ийн захирал Рамон Лагуарта мэдэгдсэн байна. Тэрбээр “Ингэж өөрчлөлт хийх нь эрсдэлтэй гэхдээ бас боломж ч бий. Одоогоор боломж нь илүү их гэж би бодож байна” гэж хэлсэн юм.

“Coca-Cola” компани өнгөрсөн оны сүүлээр уургийн агууламж өндөртэй Fairlife сүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. “General Mills” компани ч өглөөний хоолны өрсөлдөөнд үлдэхийн тулд 2024 оны 12 сард уураг ихтэй Cheerios сереалыг гаргажээ.

“General Mills”-ийн захирал Жеффри Харменинг хэлэхдээ, GLP-1 болон таргалалтын эсрэг эмүүд хүнсний салбарт удаан хугацаанд нөлөөлнө гэв. Хэрэглэгчид бага порцоор идэж, уураг болон эслэг ихтэй хоол хүнсийг илүүд үзэх болно гэж тэрээр таамаглаж байна.

Шинээр судалгаа явуулж хөгжүүлэхэд анхаарч байна

“Conagra Brands” компани Slim Jim махны цуглуулга, самар болон үр тарианы бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж эхэлжээ. Тус компани тайландаа залуу үеийнхэн уураг ихтэй, тэжээллэг, хэмжээ багатай хоол хүнсийг илүү сонирхох болсон гэсэн юм.

“Portage Point Partners”-ийн захирал Питер Манган “Амттаны эрэлт өөрчлөгдөж буй чиг хандлагыг судалж, мөнгө зарцуулахгүй байгаа компани нэг ч байхгүй” гэж хэлжээ.

Жижиг бизнесүүд ч үүнийг боломж гэж харж байна. Жишээ нь, Остин хотод үйл ажиллагаа явуулдаг “Snap Kitchen” компани эслэг болон уураг ихтэй хоолнуудаа нэмэгдүүлж байна. Тус компанийн захирал Митчелл Райш “GLP-10 төст эм биднийг ажлаа хурдасгахад нөлөөлсөн” гэжээ. “Snap Kitchen” компани нь жилдээ 35 мянган хэрэглэгчдэд хоолоор үйлчилдэг байна.

“PwC” фирм тооцоолсноор GLP-1 хэрэглэгчид хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад өдөр хэрэглэдэг калори нь дунджаар 40 хувиар бага байдаг аж. Тураах эм хэрэглэдэг хүмүүс амттан идэх нь 84 хувиар, согтууруулах ундаа хэрэглэх нь 33 хувиар буурчээ. Харин шинэ жимс, ногооны хэрэглээ 70 гаруй хувиар өссөн байна. GLP-1 хэрэглэдэг айлын сарын зардал 4-6 хувиар, ганц бие хүмүүсийнх 9 хувь хүртэл багассан байна. Тус фирмийн төлөөлөгч Али Фурман хэлэхдээ “Бид энэхүү өөрчлөлтийн нөлөөг дөнгөж л мэдэрч эхэлж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
sports
2026-10-15 23:58

[6305]Sports লগইন বাংলাদেশ | বিকাশ ডিপোজিট ও লাইভ ক্যাসিনো গেম,sports লগইন বাংলাদেশ করুন এবং সহজে বিকাশ দিয়ে casino ডিপোজিট করে অনলাইন slots গেম নিয়ম বুঝে খেলুন। এখনই sports app download করে নিন। visit: sports

db1111
2026-10-04 15:18

[1487]Db1111 | অনলাইন ক্যাসিনো গেমস বাংলাদেশ | লগইন,লগইন করুন, রেজিস্ট্রেশন করুন অথবা অ্যাপ ডাউনলোড করে বাংলাদেশি প্লেয়ারদের জন্য অনলাইন জুয়া খেলার সাইট Db1111 ব্যবহার করুন। এখানে ক্যাটাগরি অনুযায়ী গেম খুঁজুন এবং FAQ দেখুন। visit: db1111

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Тураах эм амттаны эрэлтийг өөрчилж байгаа учир хүнсний компаниуд брэндийн шинэчлэл хийж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх