Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

54

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

12

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Царамтайн Арвай” ХХК-д ажиллалаа

6

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №166 | Тэрбум мод — 200 сая жимс, жимсгэний мод

5

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №165 | Монгол Улсын Ерөнхийлөгч Булган, Өвөрхангай аймгуудад ажиллалаа

6

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №164 | COP17 МОНГОЛД

8

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №163 | COP17-Хүнсний хувьсгал хэлэлцүүлэг

5

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

115

“Болор артизан талх” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

7

ДОРНОД: Мах боловсруулах үйлдвэр 20 гаруй хүнийг ажлын байраар хангажээ

15

ТӨВ: Ургац хураалтаар улсад тэргүүллээ
ах

122

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрт ажиллалаа

115

“Болор артизан талх” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

87

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

65

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

54

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

39

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

34

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

32

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

31

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

29

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

28

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

28

Э.Одбаяр: Айлчлалын хүрээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна
ах

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан тус форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Форумыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захирал Хелена Мелников нар нээж үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Германы харилцаа 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлснийг онцлов. Тэрээр Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтыг бодит ажил хэрэг болгох шаардлагатайг тэмдэглэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав эрдэс баялгийн боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг танилцуулав. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Европын зах зээлд нийлүүлэх, Германы технологи, хөрөнгө оруулалт болон мэргэжлийн, хосмог сургалтын туршлагыг Монголын үйлдвэрлэлтэй холбохын ач холбогдлыг онцоллоо.

Форумын хүрээнд хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийт зургаан баримт бичиг солилцож, гэрээ, санамж бичиг байгууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба болон Германы Koras PMR GmbH, Олон улсын эдийн засгийн зөвлөл (IWR) болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтын ажиллагааны баримт бичиг солилцов. Мөн Монголын “GR Precast” ХХК Германы “CBS Home GmbH” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Blackbox Energy” болон “smartOPS GmbH” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо.

“GR Precast” ХХК-ийн төсөл нь Монгол орны нөхцөлд тохирсон хөнгөн бетон угсармал барилгын бүрэн автомат үйлдвэр байгуулахад чиглэж байна. Үйлдвэрийн эхний ээлж жилд 120 мянган ам метр талбайн барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Энэ нь 2,400–3,000 айлын орон сууц барих хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадал бөгөөд төсөл хэрэгжсэнээр барилгын хугацаа, өртгийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System GmbH & Co.” болон “Eberhardt GmbH” компаниудтай тус тус санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн технологи, автоматжуулалтыг сайжруулж, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхээр төлөвлөж байна.

Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул “Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж, Монголын зах зээлийн боломж, хөрөнгө оруулалтын нөхцөл, эрх зүйн орчны талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн Герман-Ази, Номхон далайн бизнесийн холбооны захирал Анна-Лена Шюттегийн чиглүүлсэн панел хэлэлцүүлэг болж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Говь Кашмер Европ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Оргилболд, “Олон улсын худалдааны хөгжил” төслийн ахлах зөвлөх Магнус Мюллер, Германы Сэргээн босголтын зээлийн банкны Хятад, Монголын бүс хариуцсан захирал Кристиан Рихтер нар оролцов. Хэлэлцүүлгээр бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны санаачилгыг бодит төсөл болгон хэрэгжүүлэх асуудлыг хөндлөө.

Ийнхүү Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын Стратегийн түншлэлийг эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, шинэ түншлэлийг өргөжүүлэх, Монголын үйлдвэрлэл, экспортод дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
7 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
lucky33me
2026-11-09 21:54

I felt my luck change as soon as I signed up. The bonuses are generous and the site is very secure. You guys should definitely try lucky33me tonight.

bigslot288login
2026-11-08 08:34

The payout speed here is impressive. I had some trouble with other sites before but bigslot288login keeps everything simple and transparent. Highly recommended for slot lovers!

bd3999bed
2026-11-07 22:45

I’ve tried a lot of sites but this one stands out for its transparency and speed. Everything is handled professionally at bd3999bed.

iddino69
2026-11-01 17:30

Finally found a site that doesn’t lag during peak hours. The registration process was a breeze and the customer support is super helpful. Big thumbs up for iddino69

cuiyuliyu
2026-10-29 03:32

I appreciate the effort put into these articles. It is clear that the author really knows their stuff. Very insightful read. cuiyuliyu

jilibet178login
2026-10-28 02:43

If you are looking for a secure way to play your favorite games then this is it. Everything feels safe and the support team is very helpful. Give jilibet178login a try.

vnhitclubwin
2026-10-27 14:55

Had an amazing experience winning big here last weekend! The customer support was very helpful when I had questions about the withdrawal. Love vnhitclubwin.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх