УИХ-ын 36-р тогтоолоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг өнгөрөгч зургаадугаар сард баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсанаар удирдлага зохион байгуулалтын чиглэлээр ЖДҮГ хамтран, бусад төрийн байгууллагуудтай уялдаж ажиллах юм.
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг ханган, нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж, МАА, газар тариалангийн салбарт ажиллах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ЖДҮГ-аас дэмжлэг үзүүлж ажиллана.
Ийнхүү дэмжин ажилласнаар хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдал бий болж, төвлөрөл саарч мал аж ахуй, газар тариалангийн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, шинэ ажлын байр нэмэгдэх юм.