Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монголын ундаа шүүсний зах зээлд 25 жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж буй “Витафит” ХХК-ийн үйлдвэр үйлчилгээтэй танилцлаа.
Тус компани нь Монголын ард түмнийг 1997 оноос хойш шингэн хүнсээр тасралтгүй ханган ажилласан бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, техник технологийн шинэчлэлтийг тасралтгүй хийж байна.
“Витафит” компани нь Олон Улсын ISO 9001:2008 (MNS ISO 9001:2010) стандартын шаардлагад нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлснээр 2011 оны 7 дугаар сард олон улсын ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ гардан авсан байна. “Витафит” ХХК-ийн харъяа хангамжийн “Витафит Милк” ХХК, үйлдвэрлэлийн “Витафит Инвест”, борлуулалтын “Витафит” ХХК –иудад Олон Улсын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийн үйл ажиллагааг Олон улсын байгууллага SGS-Монголия” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
2017 оны Монгол Улсын хүн амын тэжээлийн тулгамдаж буй асуудал сэдэвт үндэсний судалгааны тайланд Монгол хүүхдүүдийн 70 орчим хувь аминдэмийн дутагдалтай гэжээ. Үүний гол шалтгаан нь бид хүүхдүүддээ амин дэм, шим тэжээлтэй хоол өгдөггүй, ихэвчлэн буруу хооллодогтой холбоотой юм. Иймд “Витафит” ХХК “Монгол лууван II” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Лууван бол А аминдэмээр хамгийн баялаг хүнс юм. Энэ тухай 2017-2018 онд ЧД-ийн 56-р цэцэрлэг болон БЗД-ийн 115-р цэцэрлэгт хийсэн бодит судалгаанд тулгуурлан хүүхэд багачуудад төдийгүй бүх насныханд нэн шаардлагатай шинэ бүтээгдэхүүнийг гаргажээ.
100% натурал “Монгол Лууван”-гийн шүүсийг хэрэглэснээр:
- Өсөлтийг дэмжинэ
- Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ
- Дархлаа нэмэгдүүлнэ
- Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
- Хөгшрөлтийг удаашруулна
- Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна
- Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
- Арьсны эрүүл мэндийг дэмжинэ
- Нүдний хараа сайжруулна
- Үс уналтын эсрэг
- Цусны даралтыг бууруулах гэх мэт олон талын ашиг тустай юм.
“Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.
Мөн “Витафит групп”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.
“Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, урт хугацаатай, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байвал дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын хэмжээгээ нэмэх бүрэн боломжтой гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна.
Мөн цар тахлын үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэн нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшуулах зэрэгт томоохон дэмжлэг болсон тухай ярилаа.
“Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангаж байна.
— ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ (@HunsniiHuvisgal) July 1, 2022
🇲🇳Эх оронч худалдан авалт хийж Хүнсний хувьсгал эхлүүлцгээе!!!! #ХүнснийХувьсгал #ХүнснийХангамжАюулгүйБайдал pic.twitter.com/v7xvZXkOEA
Монгол луувангийн жүүс үнэхээр гоё чанартай, амттай амин дэмтэй болохоор гадаадын олон ундаанаас татгалзаасай гэсэн бодол байнга төрдөг болохоор энэ хамт олонд ажлын амжилт хүсэж, иргэдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжин уудаг ногоо луувангийн шүүсээ хүүхэдл хөгшчүүлдээ өгдөг байгаарай….