Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

Беларусийн “Камволь” үйлдвэр Монголын ноолуур, нэхмэлийн салбарын компаниудтай хамтран ажиллана

10

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

9

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

3

Т.Баттүвшин: “Хүнс Комплекс” ХХК ХБНГУ-ын Poly-clip System GmbH & Co. болон Eberhardt GmbH компаниудтай санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо

7

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа

9

Ч.Даваабаяр: Айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Беларусь улсын алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмын үйлдвэртэй танилцлаа

4

Ч.Даваабаяр: Монгол, Финландын хамтарсан бизнес форумын үеэр элснээс дулаан, цахилгаан эрчим хүч гарган авах шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол-Финланд улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх нь чухал

8

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Герман-Монголын бизнес форум манай хоёр орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

9

Э.Одбаяр: Айлчлалын хүрээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна
ах

104

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

54

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

39

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

34

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

29

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

23

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

23

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

22

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

20

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

20

ХОВД: Ургац хураалтын явц 79.2 хувьтай байна

19

Канадын ургац хураалтын үеийн бороо үр тарианы чанарт нөлөөлжээ
ах

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус хүлэмж нь нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 тогтмол ажлын байр бий болгох, импортын бүтээгдэхүүнийг орлох 1.500 тн нарийн ногоо зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж, стандартын шаардлага хангасан өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногооны тн тутамд 100,000 төгрөгийн урамшуулал олгон, хүлэмж болон тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас 100 хувь чөлөөлсөн нь том дэмжлэг болж байгааг хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэлэв. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 127 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн дэмжлэг хэлбэрээр олгохоор улсын төсөвт тусгаад байна. Үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор болсон.

Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.2 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг олгоно. Арилжааны банкууд 2023 он 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 334 зээлдэгчид 26.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 500 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.

Арилжааны банкны шалгуур өндөр байдаг тухай аж ахуй эрхлэгчид ярьдаг. Иймээс тэднийг Зээлийн батлан даалтын санд хамруулахаас гадна тухайн аж ахуйн нэгжийн хурааж авах ургац, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүн зэргийг нь барьцаалж зээл олгодог байх боломжийг ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрэлхийлж байна.

Төв аймгийн Борнуур сум хаврын тариалалтаа эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Борнуур сумын газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус сумын 30 орчим аж ахуйн нэгж, 400 өрх нийт 700 га талбайд төмс, 400 га талбайд хүнсний ногоо, тус бүр 1,000 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төмс 160 га талбайд, хүнсний ногоо 65 га талбайд тариалаад байна. Сумын хэмжээнд нэг га-гаас дунджаар 15-20 цн ургац хурааж авдаг тухай сумын удирдлагууд танилцууллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж үрийн шинэчлэл, техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, хөрсөө хамгаалахын тулд ойн зурвас байгуулахыг зорьж байгаа тухай тариалан эрхлэгчид ярилаа.

Ялангуяа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаатай учир төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллах нь чухал байгааг хэлж байв.

Хаврын тариалалт, ургац хураалтын үед ажиллах хүн олдоггүй нь хүндрэл учруулдаг байна. Төр, засгаас дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын төмс, хүнсний ногооны татварыг 20 хүртэл хувиар үе шаттай нэмэхээр болсон нь томоохон дэмжлэг болно гэдгийг газар тариалан эрхлэгчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх одоо Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх