Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний санаачлагч, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 45 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох зорилтыг тавьсан.

Иймээс ирэх таван жилийн хугацаанд 19 гол нэрийн түүн дотроо 55 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана. Тэгвэл эдгээр зорилтот бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрхэн өрнөж байгаатай танилцах, үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг бодитоор сонсохоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудын хамт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн идэвхтэй зарим бүсүүдэд хүрч хүнсний ногоо, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөл

  • Төв аймаг дахь “Дөрвөн улирлын хүлэмж” ХХК-ийн төв хүлэмжийн аж ахуй
  • Төв аймгийн Борнуур сумын төмс, хүнсний ногооны тариалалт
  • Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэр
  • Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн Үндэсний төв
  • Дархан-Уул аймаг дахь ”Ургамал газар тариалангийн хүрээлэн” -нд ажиллалаа.

Улсын хэмжээнд тариалан эрхэлж буй 17000 гаруй иргэн, 1700 гаруй аж ахуй нэгж бий. Түүнээс дөрвөн улирлын аж ахуй эрхэлдэг арав хүрэхгүй аж ахуйн нэг нь Төв аймаг дахь “Дөрвөн улирлын хүлэмж” ХХК-ийн төв хүлэмж юм. Тухайн хүлэмж нь пестицид хэрэглэхгүй, байгаль орчинд ээлтэй, ус ашиглалт багатай, газар эвдэхгүй, кв метр тутмаасаа хөрсөнд тарьснаас даруй 50-60 хувь илүү ургац хураах боломжтой гипропоник технологийг нэвтрүүлж жилийн дөрвөн улиралд сар тутамд 20 тонн ургац хурааж байгаа юм. Ийм төрөлжсөн хүлэмж олон болбол нарийн ногоогоо дотооддоо хангах бүрэн боломжтой юм.

Түүнчлэн Төв аймгийн Борнуур сумын төмс, хүнсний ногооны тариалалттай танилцлаа. Төмсний тариалалтаа эхлүүлж байгаа тариаланчдын хувьд үрийн шинэчлэл тогтмол хийснээр ургацын хэмжээ нэмэгдэнэ гэж үзсэн учир дотооддоо үр үйлдвэрлэлийн аж ахуйтай болох эхлэлийг тавьжээ.

Аймгийн хэмжээнд дотоодын хүнсний ногооны 40 орчим хувийг дангаараа тариалдаг тэд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд одоо байгаа 920 га талбайн услалтын системээ түшиглэн өөрсдийн нутгийн брэндийн байцаа, сонгиноор дотоодоо бүрэн хангах зорилт тавьжээ. Төр, засгаас дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын төмс, хүнсний ногооны татварыг 20 хүртэл хувиар үе шаттай нэмэхээр болсон нь үүнд томоохон дэмжлэг болно гэдгийг газар тариаланчид онцолж байлаа.

Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн хувьд 2001 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаан буудай худалдан авч, 1.4 сая тонн улаан буудай тээрэмдсэн байна.

Дотоодын гурилын хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг тус хамт олон 2021 онд гурил экспортлох зөвшөөрлөө авч, 2022 онд олон улсын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн байна. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн сацуу орон нутгийн барилгын компаниудтай хамтран 22 ажилтнаа орон сууцаар хангасан зэрэг өрнүүн их амжилттайгаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Тэд Монгол хүний эрүүл мэндийн төлөө чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа нь “Хүнсний хувьсгалтай” яв цав нийцэж байгааг тэмдэглэн хэлж байлаа.

Дархан-Уул аймаг дахь “Малын удмын сангийн Үндэсний төв” нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн төвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, малын нөхөн үржихүйн биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гойд ашиг шимт малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, стандартын шаардлага хангасан үржлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хангах, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Чиг үүргийнхээ хүрээнд төрийн өмчийн 11 аймаг дах цөм сүргийн малыг хамгаалах, өсгөн үржүүлэх, үржлийн мал бойжуулан мал үржүүлэгчдийг хангах хүрээнд жилдээ 450 өсвөр хээлтүүлэгч бойжуулж байна. Түүнчлэн жилдээ 10,000 литр шингэн азотын үйлдвэрлэж, малчид, иргэд, аж ахуйн нэгж, жил тутамд фермерүүдийн 16-20 мянган зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийж малыг ялган тэмдэглэх бар код бүхий ээмэг үйлдвэрлэж байгаа юм.

Тэд 2018 онд лабораторио Герман улсын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглосноор өндөр ашиг шимтэй хээлтүүлэгч малаас үр авч шинжлэн үйлдвэрлэлд оруулж, гүн хөлдөөлтийн аргаар 21 аймагт түгээж үржүүлгийн малын чанарыг сайжруулан ажиллаж байгаагаа танилцууллаа.

Дархан-Уул аймаг дахь ”Ургамал газар тариалангийн хүрээлэн” -ийн тухайд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын шинэ таримал, сорт бүтээх, гадаадын таримал сорт нутагшуулах, шинэ таримал, сорт тариалах технологи боловсруулах, таримал ургамал бордох технологи, элит үр, булцуу, суулгац үйлдвэрлэл, таримлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах, таримал ургамлын биохими технологийн үнэлгээ хийх, хөрсний үржил шимийн төлөв байдал тогтоох, сэргээх хийгээд хөрсний бичил биетний судалгаа, бордоо үйлдвэрлэх болон тариаланчдад сургалт, зөвлөгөө өгөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Тэд үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сортыг нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн Төрийн шагналт буудайн “Орхон” сорт монголын тариаланд 50 гаруй жил амжилттай тариалж талх гурилын хэрэгцээг хангасан. Монгол улсад тариалж байгаа буудайн сортуудын 40 хувь, эх орны сортууд буюу үүний 29,4 нь Дархан-144 сорт тариалагдаж байгаа юм. Түүнчлэн төмсний селекцийн судалгааны үр дүнд 5 сорт шинээр гаргаж, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулж үйлдвэрлэлд шилжүүлсний дүнд импортын төмс 2004 онтой харьцуулахад 7 дахин эрс багассан.Төмсний шинэ сортуудын ургац улсын дунджаас 15-30 хувиар илүү ургац хураах боломжийг тариаланчдад олгожээ.

Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын үйлдвэрлэл өргөжин, чанаржихад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гарсан бодлого, шийдвэрүүд ихээхэн үр өгөөжөө өгч байгаад талархахын зэрэгцээ тулгарч буй бэрхшээлүүдээ хуваалцан газар дээр нь шийдүүлж байлаа. Төрийн Тэргүүний зүгээс баялаг бүтээгчдэд нийтлэг тулгарч буй томоохон асуудлуудын гацаа хаана байгааг судалж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний санаачлагч, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 45 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа
Хэл солих
Мэдээлэл хайх