Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил 10 зорилт” хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Үүнд:
- Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүч экспортлогч улс болох,
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууныг эх орондоо үйлдвэрлэдэг болох нефт, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх,
- Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох,
- Хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр бусад байгалийн баялагыг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, экспортолдог орон болох,
- Агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулах, олон улстай холбогддог транзит орон болох,
- Цахим үндэстэн, дижитал Монгол болох,
- Түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
- Банк санхүү, хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эдийн засгийн идэвхтэй тоглогч орон болох,
- Хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх,
- Эх дэлхийгээ хайрладаг ногоон Монгол болно.