Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

УВС: Энэ жил 250 тн нөөцийн мах бэлтгэнэ

13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд “Хүнсний хувьсгал” мэргэжлийн нэгдсэн холбооны хамт олноос цаашдын ажилд нь амжилт хүсье!

62

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мон жүүс” ХХК-д ажиллалаа

28

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №169 | Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Финланд улсад Төрийн айлчлал хийлээ

31

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №168 | Монголын анхны органик тэжээлийн үйлдвэр цогцолбор- “Мимо Агро Парк”

35

Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Төгсөгчдийн Холбооны Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр сонгогдлоо

22

Улаанбуудайн нөөцийг бүрдүүлсэн, хүнсний ногооны нөөц 92.8 хувьтай байгаа бол одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцлөх боломж бүрдээд байна

24

СҮХБААТАР: Сүү бэлтгэлийг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүллээ

18

ГОВЬ-АЛТАЙ: Бага ангийн сурагчдыг хүнсний аюулгүй байдлын сургалтад хамруулав

21

АРХАНГАЙ: Аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 34 хувьтай байна
ах

141

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

62

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мон жүүс” ХХК-д ажиллалаа

35

Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Төгсөгчдийн Холбооны Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр сонгогдлоо

31

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №168 | Монголын анхны органик тэжээлийн үйлдвэр цогцолбор- “Мимо Агро Парк”

30

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Царамтайн Арвай” ХХК-д ажиллалаа

28

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №169 | Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Финланд улсад Төрийн айлчлал хийлээ

26

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №163 | COP17-Хүнсний хувьсгал хэлэлцүүлэг

24

СҮХБААТАР: Сүү бэлтгэлийг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүллээ

22

Улаанбуудайн нөөцийг бүрдүүлсэн, хүнсний ногооны нөөц 92.8 хувьтай байгаа бол одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцлөх боломж бүрдээд байна

21

АРХАНГАЙ: Аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 34 хувьтай байна

21

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №164 | COP17 МОНГОЛД

20

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №166 | Тэрбум мод — 200 сая жимс, жимсгэний мод
ах

ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарсны улмаас олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ 3 хувиар өсжээ

Үр тарианы үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Украины үр тарианы экспорт цаашид үргэлжлэх боломжгүй болсны улмаас олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ гурван хувиар өсжээ.

Тодруулбал орон нутгийн цагаар 17-ны өдөр ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарч буйгаа зарласны дараа ийнхүү үр тарианы үнэ өсөж эхэлсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Чикагогийн худалдааны бирж дээр улаан буудайн фьючерсийн үнэ 3.0 хувиар өсөж, бушель нь 6.81 ам.доллар, эрдэнэ шишийн үнэ 1.4 хувиар өсөж, 5.21 ам.доллар, шар буурцгийн үнэ 1.1 хувиар өсөж 13.86 ам.долларт хүрсэн болохыг онцлов.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд түрэмгийлэхтэй зэрэгцэн тус улсын үр тарианы экспорт зогсосноор олон улсын үр тарианы үнэ хамгийн дээд хэмжээндээ хүрч өсөж байв. Гэвч мөн оныхоо долдугаар сард олон улсын зуучлалын хүрээнд Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг байгуулж, Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломжтой болж байдал тогтворжсон билээ. Тус гэрээг тус тус 120 хоног, 60 хоногоор нийт гурван удаа сунгасан ч энэ удаад ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарснаар ийнхүү үргэлжлэх боломжгүйд хүрээд буй юм. Учир нь Украин улсын хувьд үр тарианы экспортдоо далайн тээврийг ашиглахад хүндрэлтэй болж байгаа тул хуурай замаар Зүүн Европоор дамжуулан гуравдагч улс руу экспортлохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүний улмаас экспортын хэмжээ огцом буурах нь гарцаагүй.

Украиныг “дэлхийн талхны сагс” хэмээн олон улсад нэрийддэг ба улаан буудай, эрдэнэ шишийг их хэмжээгээр экспортолж ирсэн билээ. Зах зээлд үр тарианы үнийн өсөлтийг дагаад талх, гоймон зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнэ ч ээлж дараалан өсөж, олон улсын инфляцид сөргөөр нөлөөлөх вий хэмээн шинжээчид эмээж байна.

Хэдийгээр ОХУ болон Бразил улсууд улаан буудай, эрдэнэ шишийн экспортоо нэмэгдүүлж байгаа ч эдийн засгийн хувьд сул дорой орнуудад хүнсний хямрал нүүрлэж болзошгүй гэж Ассошиэйтед Пресс агентлаг анхааруулав.

Үнэн хэрэгтээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Украинаас үр тариа худалдан авч Сомали, Йемен, Афганистан зэрэг мөргөлдөөнд нэрвэгдсэн орнуудыг хоол хүнсээр хангахад анхааран ажиллаж байсан юм. Олон улсын аврах хорооны Зүүн Африкийн тэргүүн Шашварт Сараф үр тарианы гэрээг цуцалснаар ган гачигт нэрвэгдсэн Африк тивийн зүүн хойд хэсэгт орших Сомали, Этиоп, Кени зэрэг улсуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх вий хэмээн эмээж байгаагаа онцлон тэмдэглэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарсны улмаас олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ 3 хувиар өсжээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх