Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

USAID агентлагаас Монголд 13 сая ам.долларын санхүүжилт олгоно

АНУ, Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Вашингтон хотноо наймдугаар сарын 2-нд уулзлаа. Энэхүү айлчлалын хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) Монгол дахь үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-аас шинээр санхүүжилт олгох болсноо зарлажээ.

АНУ, Монгол Улс ойрын таван жилийн хугацаанд хэрэгжих 25 сая ам.долларын өртөгтэй хоёр талын тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурснаа зарлав. USAID агентлаг болон Конгресс нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах энэхүү гэрээний эхний үе шатанд дараах зорилгоор 12 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Ногоон эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлж, ардчилсан институцийг бэхжүүлэх;
  • Бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Хоёр талын шинэчилсэн “Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д тусгагдсан USAID-ын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх асуудлууд багтана.

Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдэл болох зуны ган гачиг, өвлийн зудад тэсвэртэй байх чадварыг дэмжих зорилгоор USAID агентлагаас хэрэгжүүлж буй гамшгаас хамгаалах хөтөлбөрүүдэд зориулж 600 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг зарлалаа. Зудын улмаас олон тооны мал үхэж амьжиргаа нь малаас хамааралтай малчдад хүндээр нөлөөлдөг. Өнгөрсөн өвлийн зуданд Монголын нутаг дэвсгэрийн 60 хувь, 200 орчим мянган малчин өрх өртсөн юм.

1990-ээд оны эхэн үеэс хойш ардчилалд шилжих эхний жилүүдэд USAID агентлаг Монголын ард түмэнтэй хамтдаа байж, өнөөг хүртэл 377 сая гаруй долларын дэмжлэг үзүүлжээ. Бид амар амгалан, хөгжин цэцэглэж буй, аюулгүй Монгол орны төлөөх хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх болногэж тус агентлагийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
USAID агентлагаас Монголд 13 сая ам.долларын санхүүжилт олгоно
Хэл солих
Мэдээлэл хайх