Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

10

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

8

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

10

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

29

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

13

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

24

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

11

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

98

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

32

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

Хятадад нүүрлэсэн үерийн улмаас цагаан будааны үнэ өснө

БЭЭЖИН. /CNBC/. Дэлхийд цагаан будааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятад улсад аадар бороо, үерийн эрсдэл нүүрлэж байгаатай холбоотойгоор дэлхийн цагаан будааны зах зээл дээр байдал хүндэрч болзошгүй байна.

“Fitch Ratings” агентлаг саяхан гаргасан тайландаа “Хятадын зүүн хойд бүс нутагт их хэмжээний бороо орсноор ургац багасаж байгаа нь дэлхийн цагаан будааны үнийг өсгөхөд нөлөөлнө” гэж таамаглажээ.

Хятад улс цагаан будааны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн 23 хувийг бүрдүүлдэг Өвөр Монгол, Жилинь, Хармөрөн гэсэн гурван мужид үерийн эрсдэл нэмэгдсэнийг тайланд онцолсон байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс сүүлийн долоо хоногуудад үерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тухайлбал, “Доксури” хар салхи нь Хятадын хойд хэсэгт сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй шуурганы нэг байсан бол нийслэл Бээжин хотод сүүлийн 140 жилд бүртгэгдээгүй хүчтэй аадар бороо орсон юм.

Дээр дурдсан гурван муж дахь үр тарианы гол бүс нутгууд аадар бороо, “Доксури” хар салхинд нэрвэгдсэнээс гадна “Ханун” хар салхи хойд зүгийг чиглэж байгаа тул үерийн гамшиг дахин нэрвэж болзошгүй байна. Улмаар үр тарианы талбайнууд усанд автсанаар тухайн жилийн ургацын хэмжээ буурна гэж “Fitch”-ийн тайланд дурдсан ч одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

“Энэ нь Хятадын дотоодын үр тарианы үнийг өсгөж, ургацын алдагдлыг нөхөхийн тулд 2023 оны хоёрдугаар хагаст импортыг нэмэгдүүлэхэд хүргэнэ” гэж зээлжих зэрэглэлийн компани мэдээлээд, хэрэв өөрийн ургацын хэмжээ багасвал тус улс илүү их үр тариа импортлох шаардлагатай болж магадгүй бөгөөд улмаар дэлхийн зах зээлд цагаан будааны үнийг улам өсгөж магадгүй гэдгийг нэмж тэмдэглэжээ.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр, дэлхийн зах зээлд цагаан будааны үнэ сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгт дөхөж байна.

Энэтхэг өнгөрсөн сард басмати сортын бус цагаан будаа экспортлохыг хориглож, Тайланд хур тунадас бага байгаагийн улмаас ус хэмнэхийн тулд тариаланчдадаа бага будаа тариалахыг уриалаад байгааг харгалзан зах зээлийн шинжээчид цагаан будааны үнэ өснө гэж таамаглаж байна.

Дэлхийн цагаан будааны худалдааны 40 гаруй хувийг бүрдүүлдэг Энэтхэгт Засгийн газар нь дотоодын хүнсний үнийн өсөлттэй тэмцэж байгаатай холбоотойгоор долоодугаар сарын 20-нд басмати сортын бус цагаан будаа экспортлохыг хоригложээ. Цагаан будааны үнэ сүүлийн арван жилийн дээд цэгт хүрч, фьючерс хэлцлийн үнэ 100 кг нь 15.98 ам.доллараар арилжаалагдаж байна.

“Fitch”-ийн тайланд мөн будаанаас гадна эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг үерийн эрсдэлд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа Өвөрмонгол, Жилинь, Хармөрөн зэрэг мужид тариалдаг гол үр тарианы талаар дурджээ. Хятад улс энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин их үр тариа импортлох төлөвтэй байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хятадад нүүрлэсэн үерийн улмаас цагаан будааны үнэ өснө
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх