Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

39

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

97

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

94

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

9

Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажуулав

15

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

11

Ховд аймагт үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 10 хувиар нэмэгджээ

15

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо

5

Нийслэл, дүүргээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт урьж байна

37

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

14

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ах

102

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

97

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

94

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

73

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

40

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

39

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

37

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

35

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

32

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

21

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

15

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

15

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо
ах

Усны хомсдол, Хүнсний аюулгүй байдлыг шийдэх арга зам, стратегийг хэлэлцэнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа билээ.

Дэлхийн нийт усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаачлан нэн яаралтай инновацлаг шийдлийг олох шаардлагатайг тус чуулганы үеэр дурдаж буй.

Манай улсын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумдад орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлэн “Хүнсний хувьсгал”-ийг эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү олон улсад сайшаал хүртээд байна.

Харин өнөөдөр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, болон салбарын удирдагч, мэргэжилтнүүд инновацлаг шийдэл, бодит стратегийн тухай санал бодлоо солилцож, дэлхийн хүнс, усны аюулгүй байдлыг шийдвэрлэх шийдлийг эрэлхийлэх юм. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцох юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлт, хямрал мөргөлдөөний үед дэлхийн хүнс, усны систем эмзэг нөхцөлд байгаа энэ үед хөдөө аж ахуй, засаглалын салбарын уян хатан, тэсвэртэй байдлын тухай асуудлуудыг хөндөх болно. Түүнчлэн эдгээр хямралт нөхцөл байдлаас авсан сургамжуудыг хэлэлцэж, цаашид хэрхэн хүнс, усны системийн чадавхийг геополитикийн өөрчлөлт, уур амьсгалын гэнэтийн цочролын үед бодлого, түншлэлээр хамгаалах, тогтвортой байлгах арга замуудыг хэлэлцэнэ.

Дэлхийн хүн амын гуравны хоёр нь жилд дунджаар дор хаяж нэг сарын турш усны хомсдолд ордог ба энэ нь хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд тулгарч буй сорилтуудыг улам хурцатгаж байгааг НҮБ онцлон дурдсан. Манай улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий орнуудын нэг. Үүнээс үүдэн бэлчээрийн доройтлын асуудал хөндөгддөг. Үүнийг шийдвэрлэхийн тулд малын тоо толгойгоос илүү чанарт анхаарах, цаашлаад малын мах, эрүүл хүнсэнд гол анхаарлаа хандуулах учиртай тул хүнсний талаарх дээд хэмжээний уулзалтууд манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд болж байгаа нь сайшаалтай. Тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын 24-ны өдөр Дундговь аймагт Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар” сэдэвт олон талын уулзалтыг зохион байгуулсан.

Мөн Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 9 дүгээр сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулагдаж байсан юм.. Чуулганд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мишра нар болон Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, талуудын төлөөлөл оролцож байлаа.

Мөн өнгөрсөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болсон. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцсон юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал эхэлснээс хойш “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт”-ын үеэр мөн л хүнсний аюулгүй байдал, усны хомсдлын тухай дурдаж, түүнээс гарах арга замуудыг эрэлхийлж байлаа. Тухайлбал, “Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлж байсан” юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Усны хомсдол, Хүнсний аюулгүй байдлыг шийдэх арга зам, стратегийг хэлэлцэнэ
Хэл солих
Мэдээлэл хайх