Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

“Мимо агро парк” хувьд газар тариалангийн бүс нутгийн онцлог, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

6

Ч.Даваабаяр: “Миний Монгол” (МИМО) брэндийн баялаг бүтээгчид маань тун удахгүй элсэн чихрийн болон бордооны үйлдвэр, 1,000 үхрийн фермээ ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байна

85

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрт ажиллалаа

15

АРХАНГАЙ: Хүнсний хувьсгалын зээлийн үр дүнд үйлдвэрлэл 20-30 хувиар нэмэгджээ

14

СЭЛЭНГЭ: Органик ногооны үйлдвэрлэлийг дэмжинэ

15

БУЛГАН: Тариаланчид 102.2 мянган тонн ургац хураажээ

15

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

24

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

16

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

20

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ
ах

85

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрт ажиллалаа

70

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

62

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

33

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

32

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

30

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

30

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

28

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

27

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

24

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

23

СҮХБААТАР: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийг шалгаруулна

22

ХОВД: Эрдэнэ шиш тариалалтаар малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна
ах

КИМ СОН ЧЁЛ: Дэлхийн хаана ч байхгүй амт чанартай жимс, ногоо зөвхөн Монголд ургана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, орон даяар хэрэгжүүлээд нэг жил зургаан сар болж байна. Тэрээр энэ хугацаанд өөрийн биеэр манлайлал үзүүлж хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллан баялаг бүтээгч иргэд аж ахуй нэгжийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Монгол Улсын Eрөнхийлөгч (2023.09.29) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулсан. Нийт 3 га ашигтай талбай бүхий 90 хүлэмжид (зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж), задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна. Мөн монголын хөрсөнд тарьж ургуулах боломжтой цагаан будааны шинэ сорт гарган авах судалгааны ажил эхлүүлээд байна. Тус компанийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.

Ким Сон Чёл: Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон бодлого, дэмжлэгүүд нь цаг үеэ олсон дэмжлэг байж чадсан. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой. Монголын уур амьсгал, байгалийн онцлог өөрөө маш эрүүл, хөрс нь шим тэжээл, эрдсээр дүүрэн учир дэлхийн хаана ч байхгүй амттай жимс, ногоо зөвхөн Монголд ургана. Тухайлбал, Солонгос улсад бол цаг агаар чийглэг, халуун уур амьсгалтай учир элдэв шавж, хорхойноос жимс ногоогоо зайлшгүй хамгаалах шаардлагатай болдог. Нэг үгээр хэлбэл ямар нэг бодис цацаж хамгаална гэсэн үг. Харин Монголын эрс тэс уур амьсгал, сэрүүн цаг агаар нь өөрөө ногоо ургамал өөрөөрөө ургах, элдэв шавж үржих боломжгүй, тэсвэргүй болгодог учир ямар ч бодисгүйгээр тарьж ургуулж байна. Будаа, тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис зэрэг гол ногооноос гадна бусад оронд ургадаг жимс ногоог ч тарьж болно. Банана ч ургах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож эхэлсэн. Мөн хүнсний үйлдвэрүүдийн оруулж ирж буй тоног төхөөрөмжийг 100 хувь хил гаалийн татвараас чөлөөлж байна. Тоон үзүүлэлтээр хэлбэл, одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд 450-аад тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнээс газар тариалангийн салбарт 150 тэрбум, хүнс үйлдвэрлэлийнхэнд 160-аад тэрбум, мал аж ахуйн салбарт 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Одоогийн байдлаар гурван зуу гаруй тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Энэ намартаа багтаж 982 тэрбум төгрөгийн зээл олгоно. Бид шат дараатай арга хэмжээ авснаар ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсийг дотоодоосоо 100 хувь хангадаг болох, цаашлаад бүс нутагтаа экспортлогч орон болох боломжтой. Дотоодынхоо хүнсний хангамж, аюулгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан бодлого шийдвэр нь өөрөө 30 жилд хийгдэж байгаагүй төсөвтэй, зээл, хөнгөлөлт, татвар, гааль, НӨАТ гээд үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг шийдэж чадсан учир аж ахуй нэгжүүд маань дотооддоо хүнсээ хангах, цаашлаад экспорт руу гарна гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын төгсгөлд тус компанийн хамт олон болон Доктор Ким Сон Чул монголын хөрсөнд ургахгүй ногоо үгүй гэдгийг үлгэрлэн харуулж Монгол улсын иргэдэд эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсийг хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талархал илэрхийлж, “Хүнсний Хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид рүү чиглэсэн төрийн дэмжлэг биелэлээ олж буйг сайшаалаа

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
КИМ СОН ЧЁЛ: Дэлхийн хаана ч байхгүй амт чанартай жимс, ногоо зөвхөн Монголд ургана
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх