Хуучин дайн мөргөлдөөн шувтраагүй байхад шинээр өөр олон асуудал буй болно. Тийм хандлага 2024 онд давамгайлна. Ардчиллын утга учрыг дэлгэж харуулах онцгой жил тохионо.
Нэгдүгээр онцлох үйл явдал бол дэлхийн хүн амын талаас илүү хувь нь энэ 2024 онд түүхэндээ үндэсний сонгуулиа явуулах бөгөөд түүний дотор хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд огцом үүрэг гүйцэтгэж, хөгжлийн огцом тэсрэлт авчирч мэдэх хоёр сонгуулийг онцлоё. Эхнийх нь даян дэлхийн хамгийн хүчтэй ардчилсан засаглалтай АНУ-ын сонгууль, нөгөө нь Хятад улсын эргээс 200 км бага зайд оршдог, өөрөө өөрийгөө засаглаж буй Тайванийн арал дээр явагдах сонгууль болно.
Энэ нэгдүгээр сард явагдах Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулиар арлын энэ улсын тодорхойгүй байгаа ирээдүйд нөлөөлөхүйц үйл явдал өрнөнө. Тайвань бол улс төр-газар зүйн онцгой нэгэн цэг бөгөөд тиймдээ ч Си Жиньпин өөрийн цэрэг, зэвсэгт хүчнийг 2027 гэхэд түрэмгийлэлд бэлэн болгохоор хүчлэж байгааг АНУ-ын тагнуулын алба мэдээлсэн. Хятад улс энэ арлыг эзэлбэл АНУ-тай сөргөлдөөн үүсэх магадлалтай, тухайн бооцоо хөзрийн үнэ Хятад ба Тайваньд аль алинд нь өндөр өртөгтэй тусна. Тайванийн өнөөгийн баримталж буй стратеги нь Хятадын эзлэх түрэмгийлэх бодлогыг болиулахад чиглэгдсэн. Гэвч бас өөр нэг талаасаа хурдасгаж ч болох, учир нь 2022 оны байдлаар тайванийн хүн амын 51.5 % нь Тайванийг хамгаалж чадах эсэх эргэлзээтэй хэмээн үзжээ. Гэхдээ хүн ам нь болзошгүй мөргөлдөөнөөс үүсэх дайны бэлтгэлийг базаасаар байна. “Бид айж түгшиж байна” гэхгүйгээр бүхий л бэлтгэл сургуулилтыг урдчилан хийсээр буй. Энэ бүхэн нь энэ нэгдүгээр сард болох сонгуулийн агшинд нөлөөлөх нь цаг хугацааны асуудал юм. Хятадын нөлөөнөөс үл хамаарах засаглалтай улс төрийн нэг нам, мөн Хятадтай дотно харилцаатай байх эсрэг талын өөр нэг нам хоорондын улс төрийн сонголт сонгуулийн агшинд яг шийдэгдэнэ. Хэрэв одоогийн эрх баригч нам сонгуульд давамгайлж чадвал энэ нь Тайванийг бие даасан бодлого явуулахад хүргэж Хятад улстай дайны хэмжээнд тулж очих магадлалтай. Харин АНУ-д явагдах сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгчөөс дэлхий дахины нөхцөл байдал ихээхэн хамаарах болоод байна.
Энэ 2024 оны 2 дахь онцлох үйл явдал бол дэлхийн хүн амын анхаарал энэ 7 дугаар сард явагдах “Парисын Олимп 2024” рүү төвлөрнө. Тэнд тамирчид газар дээр өрсөлдөж байхад Парисын тэнгэрт анхны нисдэг такси нисч явах болно. Цагт 110 км хурдлах хоёр хүний суудалтай том оврын дрон такси анх удаа үйлчилгээнд гарна. Эхлээд ажиглахад вертолёт ч юм шиг харагдах боловч энэхүү дрон нь ирээдүйдээ нийтийн тээвэр болох магадлалтай. “eVTOLs” (electric vertical, take-off and landing) гэж нэрлэгдсэн энэ такси цахилгаанаар ажиллана, эгц дээшээ хөөрч буух нэг төрлийн төхөөрөмж юм.
Энэ төхөөрөмжийг 5 жилийн өмнөөс цөөхөн хэдэн эрдэмтний хүрээнд туршиж эхлээд саяхнаас олон нийтэд ил болгосон, тиймээс энэ жил болох Зуны Олимпын үеээр нийтийн шинэ тээвэр ВЕЛИКОПТЕР гэдгийг хэрэглэж 5 чиглэлийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ. Ийм тээврийн үйлчилгээ нь чимээгүй, дуу гаргахгүй, найдвартай, тогтвортой, өөр бусад тэврийн хэрэгсэл очиж чадахгүй газарт хүрдгээрээ онцлог юм. Ийм техник технологи сүүлийн үеэд огцом өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын нислэгийн аюулгүй байдлыг зохицуулах албанд хүндрэл учирч эхэлжээ. Хэдийгээр жолоодоход хялбар боловч нийтийн тээвэрт зөвхөн нисгэгчтэй нисэхийг зөвшөөрчээ. Великоптерт олон компани туршиж хөрөнгөө оруулсан, үүний дагуу 2040 он гэхэд бараг нэг их наяд ам.долларын зах зээл бий болно. Тиймдээ ч энэ төрлийн бизнес маш хурдтай өргөжиж байгаа ба аюулгүй талаасаа өдөр гэгээтэйд, мөн хээр тал, жижиг суурингаас бусад газарт нисэх зөвшөөрөл өгөгджээ. HELIX компанийн нэг хүний суудалтай өөр нэг авсаархан нисдэг унаа буй болсон, $190 000 үнэтэй, тийм хямд биш, үүнийг жолоодож залахад энгийн таяг шиг бариултай ажээ.
Дараагийн гурав дахь онцлох үйл явдал. 2024 онд хүн төрөлхтөн хиймэл оуюн ухааны хөгжилд ихээхэн төвлөрнө. Хиймэл оюуныг бүтээж чадна. Харин хүн төрөлхтөнд ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар санаа зовоож эхэлсэн. Арай эртэдсэн асуудал биш биз гэх болгоомжлол ч байна. 1980-аад оны үед компьютер бий болж байсан юм шиг тийм шинэ эрин үеийн босгон дээр эдүгээ хүн төрөлхтөн ирээд байгаа бөгөөд ирэх 5 жилд хиймэл оуюн, мөн квантум компьютер нэвтэрч, шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг зэрэг маш олон салбарт өнөөгийн хүн төрөлхөтний хөгжлийн замд огцом тэсрэлт авчирна. Энгийнээр тайлбарлавал энэ шинэ компьютер нь маш богино хугацаанд өгсөн өгөгдлийг асар хурдан хугацаанд олон мянган хувилбараар нь шийдвэрлэж богино хугацаанд хариу үр дүн гаргаж ирнэ.
Лондон хотод Британийн Засгийн газрын буяны, халамжийн олон нийтийн хуулийн төслийн туршилтын тоон утгыг тайлж, хиймэл оуюныг ашиглан хуурамч тэтгэмж гаргасныг илрүүлсэн. Иймэрхүү өөр олон тохиолдол Европын орнуудад тохиосон тул энэ 2024 онд хиймэл оуюн ухааныг албан ёсоор хуульчилна. Хиймэл оуюны аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалт Парис, Өмнөд Солонгост энэ жил зохиогдоно. Аюулгүй байдлын сэдвээр анхны хурлыг Английн “Блечлий парк” 2023 онд зохиосон, дараагийн хуралд хиймэл оюуны үндсэн агуулга, хамаарах хил хязгаарын загвар, мөн бодитойгоор оршин байх эрсдэлийн асуудлууд яригдах ажээ.
2024 онд яригдан буй дөрөв дэх онцлох үйл явдал бол олон жил яригдаж буй хүлэмжийн хий ялгаруулагчийн асуудал юм. Өнөө үе хүртэл улс орны Засгийн газрууд нүдэнд харагдаж буй бохирдлыг цэвэршүүлэхийг анхаарч байв. Энэ нь эрчим хүч болон тээвэрлэлт. Энэ жил энэ асуудал аж үйлдвэр рүү чиглэгдэх ба өдөр дутмын амьдралд зориулан үйлдвэрлэж байгаа материал руу орж яригдана. Үнэндээ бидний өдөр тутмын хэрэглэж бүй материал, эд зүйлсийн ихэнхийг үйлдвэрийн аргаар бий болдог. Үйлдвэрийн ийм арга асар их хэмжээний хүлэмжний хий ялгаруулдаг. Нийт ялгаруулж буй хийний 29% нь хүлэмжийн ийм хий болно. Энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хүлэмжийн хий ялгаруулахтай адил, аль алин нь 29%. Зарим нэг үйлдвэрлэлийн процесс нь өндөр температурт явагддаг. Тийм өндөр температур гаргаж авахын тулд чулуужсан түлш заавал хэрэглэх шаардлагатай. Энэ нь нүүрс болон байгалийн хий юм. Ийм нөхцөл байдал бусад стартап үйлдвэр, компаниудад боломж нээдэг. Жишээ нь финландын COOLBROOK стартапыг нэрлэж болно. Ногоон үйлдвэрлэлийг боломжийн нэг шат ахиулаад байгаа, ротодинамик халаагуурыг цахилгаан эрчим ашиглаж өндөр температур гаргах туршилтыг сүүлийн 10 жил хийж 2-3 жилийн өмнөөс үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Аэродинамикийн процесс ашиглан цахилгаан эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн өндөр температур гаргаж, хэрэглээнд ашигласнаас хүлэмжийн хий ялгаруулахыг зогсоох магадлалтай.
Одоо хэрэглэж буй ихэнхи чулуужсан түлшийг бүрмөсөн орлуулж болох нэгээхэн боломж юм, энэ нь. Аж үйлдвэрт нүүрс төрөгчийн исэл СО2 ялгаруулахгүй байх хууль энэ онд батлана. Түүний дагуу Европын Холбоо импортондоо карбон татвартай болно. Гэхдээ улс болгон өөр өөрийн өнцгөөс карбон татвараа тогтооно. Татварыг хэрэгжүүлэх журмыг улс орнуудын ихэнхи нь дэмжинэ. Цаашдаа нүүрс төрөгчийн исэл ялгаруулахгүй бүх технологи дэмжигдэнэ. Одоо татварын асуудлаа дэлхийн уур амьсгалын дулааралтай холбож өргөж тавих сайн үр дүнтэй ажил болох нь дамжиггү. Өөр нэг старап дээр жишээ авахад Pocks in Box нь тусгай зориулалтын хатуу биетийг маш өндөр температурт халааж, тэр дулааныг нь хайрцагласан чулуун биет болгож, хадгалах ба үйлдвэрийн өндөр температур хэрэг болох үед хангахаар нөөцлөх тийм технологийг бүтээжээ. Зүйрлэвээс автобусны дугуйг явцын дунд сольж байгаатай адил. Тиймдээ ч үйлдвэрлэл явуулж буй компаниуд ашиг сонирхлынхоо үүднээс үнэ өртөг шингэсэн шинэ технологид хөрөнгө оруулалт хийхдээ хойрог ханддаг.
Дараагийн 5 дахь онцлох үйл явдал 2024 онд юу байх вэ? АНУ-ын эсрэг эвсэл блок гишүүнчлэлээ тэлэх, нэмэх төлөвтэй байна. БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк дээр нэмж 5 улсаар гишүүнчлэлээ тэлнэ. Үүнд Иран, Этиоп, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Египет нэмэгдэнэ. БРИКС нь дэлхийн маш сонирхолтой, мөн том эдийн засгийн нэгдэл юм, жишээ нь дэлхийн хоёр дахь эдийн засаг болох Хятад, мөн үсрэнгүй хөгжиж буй Энэтхэг орж байна. Гэвч эдгээр орнуудад нийтлэг нэгдмэл эдийн засаг харагдахгүй байна. Дээрхи улсуудын эдийн засаг нь өөр хоорондоо ондоо, жишээ нь Энэтхэг нь ногоон эрдэс баялгийн олборлолтод тулгуурлана (дэлхийд 4-т яваа), Хятадын эдийн засгийн чиглэлийг ажвал хөрөнгө оруулахаасаа илүү хэрэглээний тал руугаа. Энэтхэг, Хятад хоёр хилийн дагуу зурвасаараа дотоод сөргөлдөөнтэй. Энэ жил шинээр элсэж байгаа орнуудын хувьд барууны орнуудтай санхүүгийн харилцааны хүнд байдалд байгаа орнууд юм.
Дэлхийн II дайны дараа Bretton Woods хотноо үнс нурамнаас боссон 44 улс үндэстэн нэгдэж, АНУ тэргүүтэй дэлхийн санхүүгийн систем байгуулсан. Улс орнуудыг нэгдмэл эдийн засаг руу хөтөлсөн. Харин БРИКС-ийн гол зорилго бол АНУ-ын эсрэг өөрийн нэгдсэн мөнгөн тэмдэгтийн нэвтрэх шугам бий болгох, мөн Дэлхийн Банкны адил өөрийн банк санхүүгийн сүлжээ бий болгох явдал юм. Дундаж улсуудын хүч чадал өссөнөөр АНУ-ын дэлхийн нийт эдийн засагт үзүүлэх нөлөө сорилтод ороод байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж АНУ-ын нөлөө буурч байгаа энэ үед харин АНУ-ын аюулгүй байдал-цэрэг зэвсгийн хүч чадал нь дэлхийн аль ч улс оронтой харьцуулашгүй юм. Зарим нэг баян, жижиг орнууд дэлхий дахины талбарт онцгой үүрэг гүйцэтгэх болж байна. Украины дайнд жишээ нь Турк дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, Газын дайнд Катар улс дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс АНУ-ын нөлөө суларч болзошгүй. Ирж буй шинэ онд дэлхийн ертөнц олон түйлт байдал руу тэмүүлж, дундаж улс үндэстнүүд хүч тамираа зүзаатгаж магадгүй юм.
Хөрвүүлсэн Мягмаржавын Баяр