Дөнгөж эхэлж буй ханиадыг нам дарах амттай жорыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Туршилтаар дөнгөж эхэлж буй ханиалгыг нам дарж байгаа нь тогтоогдож олон ээжүүдийг итгэлийг олоод байгаа амтат жоронд:
- алим
- аарц /гашуун биш/
- зөгийн бал
Хийх арга нь: алимаа 2 хувааж нэг талыг таглаа маягтай болгоно. Нөгөө талынх нь дотор талыг ухаж зай гарган аарц, зөгийн балаа хольж хийнэ. Зуурмагийн дээр жимс байрлуулж болно. Зурган дээрх шиг зуурмагаа бэлдээд таглан 10 минут жигнэхэд л хангалттай. Жич: Халуунаар нь идвэл маргааш нь цоо шинэ хүн боллоо л гэсэн үг.