Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

3

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

11

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

8

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

7

АРХАНГАЙ: “Хотонт” үржлийн хэсгийн хонин сүргийг үүлдрээр баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна

5

СЭЛЭНГЭ: Ургац хураалт 30 хувьтай байна

6

ХОВД: Эрдэнэ шишийн тариалалтаар тэжээлийн нөөц бүрдүүлнэ

6

“Архангай түншлэл” үйлдвэрлэгч, хэрэглэгчийн харилцааг өргөжүүлж байна

7

ДУНДГОВЬ: Ааруул, айраг үзэсгэлэн худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн байв
ах

81

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

77

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

35

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

24

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

20

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

19

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

19

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

19

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

19

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

18

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

16

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  хонины  ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон бусад зөвлөхүүд, ЕТГ-ын удирдлагууд “Янмал” компанид ажиллаж, хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны зах зээлийн 60 орчим хувийг хангадаг. Энэ нь жилд есөн сая хос оймс гэсэн үг юм. Мөн 20 орчим улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Мөн “Янмал” ХХК нь оймс үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр 18 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 үндсэн салбар дэлгүүр ажиллаж байна. Тэрээр монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, стандарт болон дэгжин байдлыг илэрхийлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байна.

Үүний дээр байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж монгол ноосны үнэ цэнийг олон улсад таниулахаар ажиллаж байна. Мөн “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийн дагуу гялгар уутнаас татгалзаж, хэрэглэгч харилцагчдыг гэр бүлдээ эрүүл сонголт хийж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө гялгар уутнаас татгалзахыг уриалан манлайлж ажиллаж байгаа билээ.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсныг “Янмал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав хэллээ.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжвэл ноос, ноосон бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортоо дорвитой нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.

Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг бөгөөд үлдсэн нь хаягдал болдог. Цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, ноосоо 100 хувь ашиглаж, ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэх чиглэлийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх салбар яамнуудад өглөө.

Ингэснээр хонины ноосыг худалдан авч, чанартай бүтээгдэхүүн урлахаас гадна улсын эдийн засаг сайжирч, ажлын байр олноор бий болох, малчдын ахуй амьдрал дээшилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд ахиц гарах юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  хонины  ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болголоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх