Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

4

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

11

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална

5

Нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

8

ДОРНОД: Хаврын тариалалт 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

15

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

12

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ

8

ЗАВХАН: Усалгаатай тариаланг сэргээх бүтээн байгуулалт өрнөж байна

10

Нэвтрүүлэг №161 | Дотоодын хэрэгцээг бүрэн хангах монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

15

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо
ах

133

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-д ажиллалаа

107

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

106

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

47

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

22

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

18

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

16

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

15

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

15

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

15

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

14

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна
ах

Бяруу, шүдлэн насны эр үхрийг 150 хоног бордон, гарах ашиг шимийг нь хоёр дахин нэмэгдүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд боссон дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн цогцолборт ажиллалаа.

М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК нь олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор 2021 онд байгуулагдсан. Тус компани өнөөдрийн байдлаар дэлхийн жишигт хүрсэн 5000 толгой үхрийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, Евро стандартын мах боловсруулах үйлдвэр, 10 мянган га талбайд үр тариа, тэжээл тариалах ухаалаг газар тариалан бүхий орчин үеийн хөдөө аж ахуйн цогцолборыг бүтээн байгуулжээ.

  • Тус хөдөө аж ахуйн цогцолбор нь нийт 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт бөгөөд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн мах боловсруулах үйлдвэр, үхрийн аж ахуй болон газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байна.

Хойд Америкийн жишиг 5000 үхрийн аж ахуй: Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, амт чанар, эрүүл ахуйн хувьд олон улсын стандартад нийцсэн мах үйлдвэрлэх зорилгоор Хойд Америк, Австрали зэрэг улсад түгээмэл тархсан үхэр бордох жишиг аж ахуй. Энд 18-24 сартай бяруу, шүдлэн болтлоо бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг малчдаас авч 150 хоног зургаан үе шаттай борддог. Ингэхдээ малын био аюулгүй, тавлаг байдал хангагдсан орчинд, малын эмчийн хяналттай төдийгүй эцсийн бүтээгдэхүүнийг антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх тогтолцоог бүрэн хангасан . Жилд 12 мянган үхэр бордох хүчин чадалтай.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.

Дэвшилтэд технологи бүхий ухаалаг газар тариалан: Ухаалаг газар тариалангийн нэг бүрдэл болох усжуулалтын систем нь манай орны хуурай цаг агаар, эрс тэс уур амьсгалд байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй газар тариалангийн үйл ажиллагааны суурь болдгоос гадна тогтмол өндөр ургац авах боломжийг бүрдүүлдэг байна. Сүүлийн 2 жил 100 га талбайд үр тариа, тэжээлийн ургамал тариалж жилд дунджаар 7000 тонн ургац хураан авч байна. Харин 2024 оноос эхлэн усалгаатай тариалангийн талбайгаа 200 га болгон нэмэгдүүлж, хүрээлэн буй орчинд ээлтэй технологи, шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Евро стандартын мах боловсруулах үйлдвэр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүнсний хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн тусламжтайгаар Турк Улсын “Cantek” компанийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай тус үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт үйлдвэр гэдгээрээ онцлог аж.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оржээ.

“Мэтагро” ХХК нь нийслэл, орон нутагт 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Ингэхдээ орон нутагт ажиллах ажилчдынхаа тав тух, тогтвор суурьшилтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангах зорилгоор 144 хүний багтаамжтай “Гардан кемп” ажилчдын хотхоныг ашиглалтад оруулсан байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болсныг аймаг, орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Орон нутгийн малчдын хувьд “Мэтагро” ХХК-д бяруу, шүдлэн насны эр үхрийг амьдаар нь нийлүүлж эхэлснээр орлого нэмэгдэж, малаа зах зээлээс өндөр үнээр үнэлүүлэх боломжтой болсныг онцолж байлаа. Хэнтий аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн малчин М.Баяраа өнөөдрийн байдлаар тус компанид 30 орчим үхэр нийлүүлжээ.

“Мэтагро” ХХК-ийн зорилго нь бүтээгдэхүүнээ экспортод гаргаж дэлхийн зах зээлд монгол махыг брэнд болгох. Мөн махны чанар муутгаж, хөлдөөхгүй нойтон махаар дотоодын зах зээлээ хангах зорилготой. Ингэхийн тулд төрийн бодлого дэмжлэг, хувийн хэвшлийн хамтрал чухал үүрэгтэй гэдгийг “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго онцолж байлаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Бяруу, шүдлэн насны эр үхрийг 150 хоног бордон, гарах ашиг шимийг нь хоёр дахин нэмэгдүүлжээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх