Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтэгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НАМРЫН НОГООН ӨДӨР-ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ” үзэсгэлэн худалдаа 2024 оны 09 дүгээр 09-ны өдөр зохион байгуулагдах юм байна.
2024 онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ оны хаврын тариалалт цаг хугцаандаа эхлэн нийтдээ 1334 га-д тариалалт хийх төлөвлөгөө гарсан. 2024 оны тариалалтын эцсийн байдлаар 1330,4 га-д тариалалт хийгдсэн. Үнээс: 242,4 га талбайд төмс, 169,5 га талбайд хүнсний ногоо тариалалт хийгдсэн үүнээс байцаа 33.2 га шар лууван 43,4 га шар манжин 24,9 га хүрэн манжин 9 га сонгино 25,5 га, сармис 5 га, өргөст хэмх 17,3 га лооль 8,8 га, навчит салад 0,9 га, чинжүү 0,7 га, бусад 0,8 га тус тус тариалалт, 794,1 га талбайд малын тэжээл, 124,4 га талбайд жимс, жимсгэнэ тус тус тариалалт хийгдсэн. Мөн аймгийн хэмжээнд бүх сумдад ургацын урьдчилсан баланс тогтоох ажил хийгдсэн ба 2024 онд Хүнсний ногоо 1705,5 тн, Төмс 2706,9, Малын тэжээл 1969,3 тн, Жимс 98 тн ургац хураан авах төлөвтэй байна. Тариаланчид төмс, хүнсний ногооны түүвэр хураалтаа хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж байна.