Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

АРХАНГАЙ: Хүнсний хувьсгалын зээлийн үр дүнд үйлдвэрлэл 20-30 хувиар нэмэгджээ

6

СЭЛЭНГЭ: Органик ногооны үйлдвэрлэлийг дэмжинэ

10

БУЛГАН: Тариаланчид 102.2 мянган тонн ургац хураажээ

11

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

17

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

11

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

13

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

11

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

8

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана

10

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ
ах

63

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

50

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

50

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

37

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

30

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

28

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

27

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

26

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

26

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

25

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

25

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

23

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна
ах

Өндөр ашиг шимт фермерийн аж ахуйг хөгжүүлж, сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн үүсгэн байгуулсан “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Харүмафүжи аварга Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас фермерийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж буй юм. Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 100 гаруй Монбиллиард үүлдрийн үхэртэй бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг буюу уг ферм нь огт хог хаягдалгүй, эко эрчимжсэн мал аж ахуй аж.

Дэлхийн стандарт хангасан эрүүл ахуйн өндөр шаардлага бүхий бүрэн автомат саалтуураар вакум орчинд, агаартай урвалд оруулахгүй байдлаар боловсруулдаг “Пастерийн арга” гэж нэрлэгддэг бага хэмээр халааж ариутгадаг технологиор уг сүүг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь түүхий сүүний өөрийнх нь амт, чанар, шимт байдлыг хадгалдагаараа онцлогтой аж.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Үүнээс сүү боловсруулах 10 үйлдвэр олон улсын чанарын болон хүнсний аюулгүй байдлын тогтолцоо нэвтрүүлсэн /ISO 9000, ISO 22000, HACCAP, тетрапак/ байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 400.0 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байгаа бөгөөд үлдсэн хувийг импортоор хангаж байна. Монгол Улс дотоодынхоо сүүний зах зээлийг бүрэн хангахын тулд өндөр ашиг шимт фермерийн үнээний аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг энэ салбарынхан онцолж байна.

Монгол Улс ирэх 5 жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавьсан. Үүнд сүү, сүүн бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд энэ салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл, Гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, НӨАТ-аас чөлөөлөх, Сүүний урамшуулал зэргээр бодлогын дэмжлэг үзүүлсээр байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Өндөр ашиг шимт фермерийн аж ахуйг хөгжүүлж, сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх