Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 242.4 га-д төмс, 169.5 га-д хүнсний ногоо, 124.4 га-д жимс жимсгэнэ, 794.1 га-д малын тэжээл тус тус тарьсан байна.
Үүнээс намар 2718.9 тонн төмс хураан авсан ба энэ нь аймгийн нийт хэрэгцээний 59.6 хувийг хангах хэмжээний ургац юм.
Мөн 1665 тонн хүнсний ногоо (дотоодын хэрэгцээний 19.3 хувь), 91.1 тонн жимс жимсгэнэ (дотоодын хэрэгцээний 1.2 хувь), 1991.4 тонн малын тэжээл хураажээ.
Хураасан ургацыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 289,8 тонн, хүнсний ногоо 109,4 тонн, жимс жимсгэнэ 6,1 тонн, малын тэжээл 330,4 тонноор тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг