Сүү, цагаан идээ: Монголчууд зөвхөн зун гэлтгүй өвлийн улиралд цагаан идээгээ хэрэглэж дархлаагаа дэмжиж байх нь зүйтэй.
Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад нэн чухал.
Аньс: Аньс органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Аньсанд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал, нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, кали, кальци, марганц, төмөр зэрэг эрдэс агуулагддаг. Харин навчинд нь халдвар эсэргүүцэх, А, С аминдэм ихээр агуулагддаг байна.
Ханиад томууны дэгдэлтийн үеэр тус жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.
Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейны хүчил их хэмжээтэй агуулдгаас гадна хүнсний гол бодис уураг, С, А, Е, В-ийн төрлүүд, РР амин дэмүүд, био идэвхт бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулдгаараа давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг байна. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэрийн үед жимсийг дангаар буюу эмд хольж хэрэглэдэг. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ.
Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай.
Саримс: Саримс бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Саримсны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулдаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ юм.
Саримсыг түүхийгээр хэрэглэх нь ханиад шуухинаа, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг.
Түүнчлэн, саримсанд агуулдаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж.
Самар, ургамлын үр: Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм юм. Гэвч ямар хүнсний бүтээгдэхүүнээс үүнийг нөхөх вэ гэдэг чухал.
Тэгвэл самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой гэнэ.
Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг бөгөөд энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрийн аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай байдаг бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгнө.
Зөгийн бал ба нимбэг: Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно.
Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм.
Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг байна.
Амуу тариа: Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүн ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулдаг.
Мах, махан бүтээгдэхүүн: Монгол малын мах бие махбодын өсөлт хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулж, уургийн хэрэгцээг хангахын зэрэгцээ өндөр илчлэг бүхий өөх тосоор баялаг юм. Махны уураг нь бие махбодод нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчлийн агуулсан төгөлдөр уургийн эх үүсвэр болдог. Махны найрлагын нэг гол бүрэлдэхүүн нь өөх тос. Өөх тос нь илчлэгийг ялгаруулах эх үүсвэр болдог. Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдана. Маханд карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог.
Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхжүүлэн, хоолны шингэцийг сайжруулдаг. Бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхт изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр хүнсэнд тооцогддог.
Chinese AV https://mythav.com/site/21/madou/