Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр Даланжаргалан сум 63 мянган толгой хонь тоолуулсан нь аймагтаа хонин сүргийнхээ тоогоор тэргүүлсэн үзүүлэлт болж байна.
Харин удаах байрт Хатанбулаг сум 62 мянга, Сайхандулаан сум 58 мянган толгой малаар жагсжээ. Ямааны тоо толгойгоор Хатанбулаг сум 93.4 мянга, Мандах сум 79.6 мянга, Сайхандулаан сум 64 мянган ямаагаар тэргүүлж буй.
Ташрамд, Дорноговь аймаг өнгөрсөн жил нийт 1.4 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 843.4 мянга буюу 36.8 хувиар буураад байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг