Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

19,097

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг кластераар хөгжүүлж буй “Шанддов” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

16,670

“Сифат Саноат” үйлдвэр таван жилийн дотор оёдлын салбарын тэргүүлэгчдийн нэг болж чаджээ

17,485

Тажикистан Улсын “Сиёма” шингэн хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

18,369

“Мармари” үйлдвэр Тажикистаны махны хэрэглээний 99.9%-ийг хангадаг

18,253

“Тажик-Монголын Бизнес форум”-д 150 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

17,620

Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

16,592

“ETV телевиз”-ын найруулагч, зураглаач Ш.Баасанжав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

18,447

Бизнес эрхлэгчдийн төлөөллүүд Киргиз улсад “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа

17,152

Бүгд Найрамдах Киргиз Улс технологийн салбарт шинэ инновац нэвтрүүлж байна

5,557

Бидэнд малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, Киргиз улсын зах зээлд нийлүүлэх боломж их байна
ах

Хувцас үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо /МНХ/ үүсэн байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа

Хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс, ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн салбар юм. Оёдлын салбар нь харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байрыг бий болгодог төдийгүй түүхий эдийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, онцлог, чухал салбар юм.

Хувцас үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны зөвлөлдөх уулзалтад салбарын мэргэжлийн холбоод баялаг бүтээгчдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцов

Тэгвэл хувцас үйлдвэрлэлийн салбарынхан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан зөвлөлдөх уулзалтаа хийлээ. Зөвлөлдөх уулзалтыг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос зохион байгуулсан бөгөөд Монголын оёдлын нэгдсэн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноосны холбоо, Монголын хувцасны дизайнеруудын холбоо дэмжин оролцов. Мөн хувцас үйлдвэрлэлийн салбарын баялаг бүтээгчдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Анар, Гаалийн Ерөнхий газрын Бараа ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл, Зээлийн батлан даалтын сангийн Төсөл бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир, хуульч Э.Амарбаясгалан нарын албаныхан оролцож, салбарын өнөөгийн байдал, Экспорт, импорт, Оёмол бүтээгдэхүүний гаалийн тариф, хөнгөлөлт зэрэг сэдвээр мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр батлагдсан. Хуулийн хэрэгжилт 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх бөгөөд эдийн засгийн ангилал бүрээр нэг мэргэжлийн холбоод байгуулагдах учиртай. Тэгвэл хувцас үйлдвэрлэлийн салбарынхан мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулахаар нэгдсэнээ ийнхүү албан ёсоор зарлаж байна.

Хувцас үйлдвэрлэлийн салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалж, баялаг бүтээгчдийн дуу хоолойг нэгтгэн төрд хүргэхэд “Мэргэжлийн нэгдсэн холбоо” болж нэгдэх нь хамгийн чухал гэж үзлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2015 онд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт, нийгмийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж өдгөө нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар хороотой, 10 мянга гаруй идэвхтэй гишүүд, дэмжигчидтэй мэргэжлийн холбоо юм. Тэд энэ хугацаанд Монгол орноо хоёр удаа бүтэн тойрч, “Баялаг бүтээгч” хэмээн мянга гаруй үндэсний үйлдвэрлэгчдийг алдаршуулж, төрд дуу хоолойгоо хамгийн чангаар, хамгийн хүчтэйгээр хүргэж ирсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллага юм. Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2025 оны төлөвлөгөөт ажлаа “Хувцас үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо”-ны зөвлөлдөх уулзалтаар амжилттай эхлүүлж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Anonymous
2025-01-30 22:03

Мэргэжлийн холбоо нь байсаар байхад ахин ингэж холбоо байгуулах ямар учиртай вэ? Салбарыг нэгтгэх бус хагалган бутаргаж байна.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хувцас үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо /МНХ/ үүсэн байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа
Хэл солих
Мэдээлэл хайх