Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Б.Баярмөнх: Хөлдөөж хатаасан тараг нь нэг грамм тутамд 1.3 тэрбум ашигтай бактери агуулдаг

Монголдоо инновацын технологийг нутагшуулж, бэлчээрийн малын сүүгээр хөлдөөж хатаасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Төгс уураг” компанийн “Төгс био” хатаасан таргийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Б.Баярмөнхтэй ярилцлаа.

-Хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ? Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хүчин чадал ямар байгаа вэ?

-Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт 2023 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Батсүмбэр сумын 7 хүнийг ажлын байраар ханган, сүү бэлтгэдэг малчид, фермерүүдээс сүүгээ худалдан авдаг. Нийт 3 төрлөөр, жилд 200 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Бүтээгдэхүүний чанарын талаар хуваалцвал? Сарлагийн сүү ашигладаг гэсэн. Сарлагийн сүүгээр бүрсэн тараг нь үнээний сүүгээр бүрсэн тарагтай харьцуулахад ямар давуу талтай вэ?

-Сарлагийн сүү нь маш өтгөн, тослог ихтэй учир түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга ажиллагаа, технологи нь өөр байдаг бөгөөд уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрлэлээ явуулдаг.

Бэлчээрийн өвс, ургамал иддэг сарлагийн сүүнээс гаргаж авсан эрүүл, органик таргийг хатаагаад идэх нь өөрөө шинэлэг шийдэл юм.

Хөлдөөж хатаасан тараг нь 1 грамм тутамд 1.3 тэрбум ашигтай бактеритай ба дөнгөж шинэ бүрсэн тарагтай 98 хувийн адил бүтэц, шимт бодисыг агуулдаг.

Эхний ээлжид энгийн хатаасан тараг үйлдвэрлэдэг байсан бол дараа нь бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, чацаргана, мойл жимсээр баяжуулсан нь иргэдийн таашаалд нийцсэн.

-Бүтээгдэхүүний давуу тал нь юу вэ?

-Хөлдөөж хатаасан тараг гэдэг нь таргийг хөлдөөсний дараа хатааж, ус болон чийгийг нь бүрэн арилгасан бүтээгдэхүүн юм.

Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, зөөвөрлөх үед тодорхой хэмжээнд бүтээгдэхүүний бүтэц найрлага, шим тэжээлээ алдаж байдаг.

Тэр асуудлыг шийдвэрлэж бүтээгдэхүүнийг хамгийн шим тэжээллэг чанартай байдлаар нь хадгалах сансрын хүнс бэлтгэдэг технологийг Монголын уламжлалт сүү, цагаан идээтэй хослуулан бүтээсэн нь шинээр бүрсэн мэт амт чанар, шим тэжээлийг мэдрүүлдэг.

Энэхүү тараг нь дархлааны системийг дэмжих, витамин B2, B12, кальци, фосфор зэрэг эрдэс бодис болон уураг агуулдаг, амьсгалын замын өвчнөөс хамгаалах дархлаа тогтдог давуу талтай. Түүнчлэн энэхүү таргийн нэг грамм нь таргийн хөрөнгө болох чадалтай.

-Цаашдын зорилго тань юу вэ? Хаагуур худалдан борлуулж байгаа вэ?

-Цаашдаа зайрмаг хатаах, хүүхдийн нэмэлт сүү хийх төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөлдөөж хатаасан таргийг Багануур хот, Монос, EFES салбарууд, Говь-Алтай, Хэнтий, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай аймаг, Өвөрхангай аймгийн Хархорин хот, Улаанбаатар хотын Парк-Од молл зэрэг газарт нийлүүлэлтээ хийдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/360261

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Б.Баярмөнх: Хөлдөөж хатаасан тараг нь нэг грамм тутамд 1.3 тэрбум ашигтай бактери агуулдаг
Хэл солих
Мэдээлэл хайх