Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Нүүрс ус муу юу?

Нүүрс ус гэж юу вэ?

Нүүрс ус (Англиар carbohydrates буюу товчлол нь carbs. Химийн найрлага нь carbon (нүүрс), hydrogen (устөрөгч) болон oxygen (хүчилтөрөгч)-өөс бүрддэг тул carbohydrates гэж нэрлэдэг) гэдэг нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг сахар, цардуул, эслэг (fiber) зэргийг хэлдэг. Нүүрс ус нь макро-тэжээл ба хүний биеийн энергийн эх үүсвэр болдог. Нүүрс уснаас гадна хоёр төрлийн макро-тэжээл байдаг ба нэг нь уураг нөгөө нь өөх тос юм. Эдгээр гурван макро-тэжээл нь хүний биеийг хэвийн ажиллахад маш чухал хэрэгтэй ба ихэвчлэн хоол хүнсээр дамжуулан авдаг байна.

Нүүрс ус ямар үүрэгтэй?

Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна. Нүүрс усыг энгийн болон бүхэл гэж 2 ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна. Энгийн нүүрс ус нь бүхэл нүүр усаас илүүтэйгээр хурдан шингэж, боловсруулагддаг. Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь энгийн нүүрс ус ба боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг. Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл эсхүл эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Сүү, жимс, жимсгэнэ болон цагаан талх зэргийг ч гэсэн энгийн нүүрс ус гэдэг. Бүхэл нүүрс ус нь энгийн нүүрс усаас гурав дахин бүр түүнээс ч их сахар агуулдаг. Бүхэл нүүрс усанд цардууллаг хоол хүнс буюу төрөл бүрийн шош, вандуй, сэвэг, төмс, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх болон сериал зэрэг ордог. Эдгээрийг боловсруулаагүй, баяжуулаагүй хоол хүнс гэж нэрлэдэг.

Хэрэв хүн нүүрс усны хэрэглээгээ багасгавал, бие нь уургийг түлш болгон хэрэглэж эхэлдэг байна. Уураг нь булчинг хөгжүүлэхэд хэрэгтэй ба хэрэв бие уургийг энерги болгон ашиглаад эхэлбэл бөөрөнд ачаалал өгч эхэлдэг байна. Энэ нь эргээд аюулыг бий болгодог байна.

Эслэг (fiber) нь мөн адил хоол боловсруулах системийн чухал элемент ба гэдэсний эрүүл гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн архаг хууч өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг байна. 

Сайн нүүрс усанд ихэвчлэн бүхэл үр тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, шошууд ордог. Эдгээр нь удаан шингэж, боловсруулагддагаас гадна хүний биед хэрэгцээтэй нэмэлт шим тэжээлийг агуулдаг байна. Энэхүү нийтлэлийн нүүр зураг дээр маш сайн, сайн, муу нүүрс усны жишээг тодоор харуулсан байгаа. Одоо үед ихэнх хоол хүнсийг фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сиропоор хийж байгаа нь эрүүл бус ба ийм хоол хүнсээс татгалзах хэрэгтэй. Иймд хоол хүнсэндээ сайн нүүрс усыг хэрэглэж дадаарай.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Нүүрс ус муу юу?
Хэл солих
Мэдээлэл хайх