![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/IMG_0639.jpeg)
Төв аймгийн дэлгүүрүүдэд худалдаж буй өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулсан судалгааг хүргэж байна.
Хонины ястай мах 1 кг нь дунджаар 13500, үхрийн цул мах 18000, үхрийн ястай мах 16000, ямааны ястай мах 10000 төгрөг байна. Ямааны махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 5,3 хувиар өсжээ.
Цагаан будаа 1 кг нь дунджаар 4000, элсэн чихэр 4400, шингэн сүү 1 литр нь 4000 төгрөг, АИ 92 бензин 2440 төгрөг, дизель түлш 3143 төгрөг, өвс 1 боодол нь 9000 төгрөг байна. Эдгээр өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт ороогүй байна.
Төв аймагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 30 гаруй мянган аж ахуй нэгж байдаг.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/IMG_0377-1024x512.jpeg)
Эх сурвалж: Монцамэ агентлаг