Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ОХУ-ын газар тариалангийн дэвшилтэт технологи нэвтрүүлэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.02.10/ ОХУ-ын “Комплекс АГРО” болон “Сохрани Зерно” компанийн төлөөлөгчдийг Дархан-Уул аймаг дахь яамны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус компаниуд газар тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт техник, технологийн талаар танилцуулга хийж, хөрс, ургамлын үндсэнд шингэн бордоо цацах төхөөрөмж, үр тарианы үр хатаах, ангилах тоног төхөөрөмжийн давуу талуудын талаар мэдээлэл өгсөн юм.

ОХУ-ын 63 бүс нутагт дилерийн сүлжээтэй “Комплекс АГРО” компани Казакстан, Монгол Улсад дилерийн итгэмжлэл олгосон бөгөөд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бүтлийн ундрага” ХХК-ийг албан ёсны дилерээр батламжиллаа. Тус компани нь “Бүтлийн ундрага” ХХК-ийн автомат удирдлагатай үтрэмийн аж ахуйн барилгын ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайдын хамт тус компанийн төлөөлөгчид дилерийн сертификатыг гардуулан өгөв.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтаар “АТАР-4” аяны хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулж, үтрэмийн ажлыг хөнгөвчлөх шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд тус компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх шаардлагатайг дурдлаа.

Үүний дагуу “Комплекс АГРО” компанийн удирдлагууд Монгол орны нөхцөлд тохирсон үтрэмийн аж ахуйн эдийн засгийн үр ашигтай шийдлийг танилцуулахаар болов. Энэхүү уулзалт нь Монгол Улсын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөжүүлэхэд чухал алхам болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ОХУ-ын газар тариалангийн дэвшилтэт технологи нэвтрүүлэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзав
Хэл солих
Мэдээлэл хайх