Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөрт идэх хоол хүнснээс хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй, шим тэжээлтэй нь өглөөний цай, тэр дундаа овьёостой өглөөний цай гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Иймд та бүхэнд өдөр бүр овьёос хэрэглэхийн ач тусыг танилцуулъя. Гол нь таны идэх овьёос шинэхэн, гэмтэлгүй, бохирдоогүй байх хэрэгтэй. Мөн та овьёосыг шинэ жимс, самар, цөцгийн тос, тослог багатай тарагтай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

1. Таны арьс цэвэршиж, эрүүлжинэ

Овьёосонд аминдэм, шим тэжээлийн агууламж өндөр байдаг тул нь экзем, дерматит гэх мэт арьсны төрөл бүрийн өвчнийг илааршуулах шилдэг эм болдог.

Мөн овьёосонд агуулагдах цайр нь арьсыг хорт бодисоос ангижруулж, залуужуулж, нүх сүвний цэвэрлэнэ. Төмөр нь арьсыг нөхөн төлжүүлж, чийгшүүлэх бол манган нь үрэвсэл, хавдрыг намдааж шарх, түлэгдэлтийн эдгэрлийг түргэсгэнэ. Харин магни нь цусны эргэлтийг хэвийн болгож, арьсны эсүүдийг шинэчилдэг.

2. Таны булчингийн масс нэмэгдэнэ

Овьёостой өглөөний цай уувал та нэг өдрийн уургийн хэрэгцээнийхээ 15 хувийг хангачихлаа л гэсэн үг. Мөн уургаас гадна овьёосонд байдаг E аминдэм, антиоксидант, глютамин нь булчингийн өсөлтийг түргэсгэх үйлчилгээтэй.

3. Овьёосонд их хэмжээний антиоксидант агуулагддаг

Овьёос нь арьсны загатнах, үрэвсэхийг намдаах болон цусны даралт ихсэхээс сэргийлэх үйлчилгээ бүхий олон төрлийн антиоксидантуудаар баялаг. Мөн тэдгээр антиоксидантуудад цусан дахь сахарын хэмжээг багасгадаг “бета глюкан” хэмээх бодис агуулагддаг байна.

Антиоксидантын үйлчлэлийг C аминдэм тогтворжуулж өгдөг тул овьёостой өглөөний цайг жүржийн шүүстэй хамт уух нь зүйтэй.

4. Таны эрч хүч сэлбэгдэнэ

Овьёосонд мөн биеийн энергийг сэргээж өгдөг нүүрс ус ихээр агуулагддаг. Нүүрс усны өгөх шим тэжээл сайн учир таныг удаан хугацаанд өлсгөхгүй байж чадна.

5. Та жингээ багасгана

Овьёосыг өдөр бүр хэрэглэснээр хүний бодисын солилцоо сайжирч, улмаар жин хасагддаг байна. Мөн дээр дурдсанчлан овьёосноос авах нүүрс ус өл сайн дардаг тул таны идэх хүслийг хязгаарлаж, жин хасахад тань тусална гэсэн үг.

6. Бие дэх холестеринийг багасгана

Овьёосонд агуулагдах “бета глюкан” нь хүний бие дэх холестериний хэмжээг зохицуулах чадвартай.

Мөн овьёос дахь линолийн хүчил болон уусамтгай цардуул нь судасны ханан дээрх тослогийг цэвэрлэдэг тул зүрхний шигдээс болох, цус харвах аюулаас урьдчилан сэргийлдэг.

7. Зүрхний эмгэгээс сэргийлнэ

Биеийн цусны эргэлтийн тогтолцоо, зүрхэн дэх эсүүдэд сайн нөлөөтэй “эрүүл” тослог овьёосонд агуулагддаг. Мөн антиоксидантууд нь цусны судсанд гэмтэл, наалданги үүсэхээс сэргийлдэг.

8. Хоол шингээлтийн асуудал арилна

Хоолны шингэцийг тогтвортой байлгахын тулд өдөрт 25-35 грамм цардуул заавал хэрэглэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөдөг. Тэгвэл овьёос уг стандартын тавны нэгийг нь хангаж өгдөг байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
Хэл солих
Мэдээлэл хайх