![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/IMG_0808-1024x683.jpeg)
Өнөөдөр “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж 2025 онд ажлын албыг удирдаж ажиллах Гүйцэтгэх захирлаар хуулийн зөвлөх Б.Баярцэцэгийг нийт гишүүдийн 100%-ийн саналаар томиллоо. Б.Баярцэцэг нь МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж, одоогоор хууль зүйн ухааны магистрт суралцаж байна. Түүнчлэн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байсан юм.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/IMG_0806-1024x551.jpeg)