
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирамжийн дагуу байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн VI хуралдаан боллоо. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Эрдэмтдийн зөвлөлд хандаж үг хэллээ.
Тус зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол болон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй нь уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Зөвлөлд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Лабораториудын эрдэмтдийг татан оролцуулж, эрдэмтдийн зөвлөлийн цар хүрээг тэлж, салбар дундын уялдааг хангах зорилгоор жил бүр өргөтгөн 20 орчим хувиар гишүүдийг тоог нэмэгдүүлж, 28 эрдэмтэн судлаачидтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ удаагийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлж, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэн, салбарын боловсон хүчнийг чадавхжуулан нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Мөн Эрдэмтдийн зөвлөлийн дэд дарга В.Мөнгөнсүх, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Насанжаргал нар 2023-2024 онд хийгдсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар танилцууллаа.


Мөн УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн 35 байгууллагаас томилогдон ажиллаж байгаа Ажлын хэсэгт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийг оролцуулж байх санал гаргалаа.
2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсгийг Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар байгуулж, гишүүдийг томиллоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
- Ажлын хэсгийн ахлагч: Б.Баасансүх Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, доктор (PhD), профессор
- О.Нандин-Эрдэнэ АУ-ны доктор, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүн
- Б. Батхүү Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал
- М.Пүрэвжав Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
- Ч.Баттогтох АУ-ын доктор, дэд профессор, Био-Анагаахын хүрээлэнгийн захирал, ХСХТэнхимийн эрхлэгч
- А.Бакей Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD), ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич
- Б.Батцэцэг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор
- М.Найданхүү АУ-ын доктор (Ph.D), Нийслэлийн засаг даргын шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх
- Т.Насанжаргал ХААИС-ийн багш доктор

Эрдэмтдийн зөвлөлийн дарга
Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор (Ph.D), профессор

Эрдэмтдийн зөвлөлийн дэд дарга
В.Мөнгөнсүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга
Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд:
- Д.Есөн-Эрдэнэ ХАА-н ухааны Доктор (Ph.D ) ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Зөвшилцсөнөөр/
- Б. Батхүү Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал /Зөвшилцсөнөөр/
- А.Бакей Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD), ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич /Зөвшилцсөнөөр/
- А.Нарантуяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, доктор (PhD) /Зөвшилцсөнөөр/;
- С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор (PhD) /Зөвшилцсөнөөр/;
- О.Нандин-Эрдэнэ АУ-ны доктор, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүн /Зөвшилцсөнөөр/;
- Б.Баасансүх Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Ж.Туяацэцэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Х.Цэвэлмаа Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Н.Баярсүх Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Б.Батцэцэг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Ж. Энхтуяа Мал эмнэлгийн ухааны доктор PhD, НҮБ-ын ХХААБ-ын Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт төслийн менежер
- М.Бямбасүрэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (ScD), дэд профeссор /Зөвшилцсөнөөр
- Ч.Баттогтох АУ-ын доктор, дэд профессор, Био-Анагаахын хүрээлэнгийн захирал, ХСХТэнхимийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- М.Ундрам АУ-ны доктор, НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга /Зөвшилцсөнөөр/;
- Ж.Мөнхцэцэг АУ-ы доктор, профессор, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- Д.Энхмаа Химийн ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Химийн тэнхмийн эрхлэгч ,Био-Анагаахын хүрээлэнгийн Биологийн химийн лабораторийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- С.Цэрэнчимэд Химийн мэргэшсэн инженер, Гаалийн төв лабораторийн дарга /зөвшилцсөнөөр/;
- Ц.Сонинхишиг ХААУ-ны доктор, ШУТИС БАТС-ийн багш, дэд профессор, Монголын Хоол зүйчдийн Холбооны тэргүүн /Зөвшилцсөнөөр/;
- Ю.Хорлоо СЭЗИС-ийн Салбар дундын тэнхимийн багш, доктор /Зөвшилцсөнөөр/;
- Т.Золжаргал Улаанбаатар хотын захирагчийн албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга /Зөвшилцсөнөөр/;
- М.Найданхүү АУ-ын доктор (Ph.D), Нийслэлийн засаг даргын шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх, /Зөвшилцсөнөөр/;
- М.Пүрэвжав Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор /Зөвшилцсөнөөр/;
- Ц.Ганзориг Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, доктор /Зөвшилцсөнөөр/;
Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга:
- О.Нямсүрэн Ерөнхийлөгчийн Тамгийн газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны референт доктор (Ph.D), дэд профессор
- Т.Насанжаргал ХААИС-ийн багш доктор;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шийдэгдэх чухал ажлуудын нэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал юм. Хүн амыг эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хүнсээр хангаснаар улс үндэсний дархлаа цаашлаад үндэсний аюулгүй байдал тогтох учиртай. Иймд Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод буй хүнсний аюулгүй байдлын талаар эрдэмтэн, судлаачид ийнхүү хуралдлаа.
Хуралдааны төгсгөлд эрдэмтэн, судлаачдын хэлэлцсэн санал, зөвлөмжүүдийг дүгнэн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD), ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич А.Бакей үг хэлж, хуралдааныг хаалаа.




