
Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийн мэдээг 2025 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар гаргажээ.
Үнийн мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулан харахад хонины мах 15000-14000, үхрийн мах 19800-16000, элсэн чихэр 4490-4000 төгрөг болж тус тус буурсан үзүүлэлтэй байна.
Харин цагаан будаа 4050-5050 төгрөг болж 24.6 хувиар өсжээ. Ямааны мах 12000, нэгдүгээр зэргийн гурил 2820, шинэ сүү 6000, ингэний ааруул 45000, ямааны ааруул 50000, ингэний хоормог 15000, шар тос 500 грамм нь 20000, AN92 бинзен 2548, дизиль түлш 3280 төгрөг хэвээрээ байгаа талаар Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг