
“АМАР БАЙНА УУ-2025” сар шинийн үзэсгэлэн худалдаа 02 сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн 10 аад сумын, 80 гаруй иргэн аж ахуйн нэгж, мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Төв аймгийн бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, иргэд худалдан авагчдад үйлчилж байна.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн сэргэлт” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан орон нутгийн нөөцөд түшиглэсэн мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, барилгын материал, гурил, тэжээл, бордоо, дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгаж, баялаг бүтээгчдээ дэмжин ажиллахаар зорьж байна.




