Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо.

Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, гишүүдээр яам, агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар, бусад албан тушаалтнууд ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай ” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах юм.

Өнөөдрийн хуралд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.

Д.Үүрийнтуяа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга

Хурлаар хэлэлцсэн цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд:

  • Хүнсний бүтээгдэхүүн дэх стандартын шаардлага хангасан хадгалалт, тээвэрлэлтийн тогтолцоог сайжруулах
  • Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүртгэл хяналтын системийг бүрдүүлэх
  • Хөндлөнгийн хяналтын системийг бий болгох
  • Лабораторийн хяналт, шинжилгээний ажлыг эрчимжүүлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх
  • Хууль, дүрэм журам стандартыг сайжруулах
  • Мэргэжлийн байгууллага, судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдээс санал зөвлөмж авах
  • Хуулийн үр дагаврын шинжилгээ хийх
  • Тогтоолд тусгагдсан заалт бүрийг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг үнэлэх
  • Хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих
  • Удирдлага зохион байгуулалтад тохирлын үнэлгээ хийж, түүнтэй уялдуулан хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо
Хэл солих
Мэдээлэл хайх