Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн бодлого, үйл ажиллагаатай танилцлаа

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, ЕТГ-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, “Хүнсний Хувьсгал” мэргэжлийн холбооны төлөөллүүд ажиллаж бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2025 оны 1 сарын 14-ний хуралдаанаар “Бүсчилсэн хөгжил хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлэх шийдвэр гарсан. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдуулан, хамтран ажиллахыг Монгол улсын Шадар сайд А.Амарсайхан онцолсон.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Захирал Д.Эрдэнэбаяр, БХҮХ-ийн Бүс, орон нутгийн судалгаа, мэдээллийн газрын дарга А.Чулуунчимэг болон холбогдох албаныхан “Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах” ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг танилцууллаа.

“Бүсчилсэн хөгжлийн” бодлогыг гол зорилго нь Бүс, орон нутгийн онцлогт тулгуурлан, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, тухайн орон нутагтаа таатай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Мөн 7 бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдан, хүн амын бүтэц, суурьшилт төлөвлөлтөд эерэг өөрчлөлт гарч, газар нутгийн онцлог, орон нутгийн нөөц боломжид тулгуурласан бие даасан өсөлтийг бий болгох юм. Нөгөөтээгүүр бүс нутгуудын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад газар зүйн байдлаар нь бүсчлэх шаардлагатай.

Бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд:

  • Баруун бүс- 2025.03.21
  • Хангайн бүс- 2025.03.28
  • Хойд бүс- 2025.04.11
  • Төвийн бүс- 2025.04.18
  • Зүүн бүс- 2025.05.02
  • Говийн бүс- 2025.05.09
  • Улаанбаатар- 2025.06.01-06.30 бүсүүдэд ажиллана.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих, соёл, түүхээ олон улсад таниулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилготой Бүсчилсэн хөгжлийн виртуал систем /Go vision метаверс бодлого/-ийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон нийтэд танилцуулахаар бэлтгэн хөгжүүлжээ. Ингэснээр тухайн бүс нутгийн онцлог, дотоодын хүнсний үйлдвэрлэл, хөгжлийн үйл явцыг виртуал системээр харах боломжтой юм.

Иймд Бүсчилсэн хөгжил хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй нягт уялдан түүхий эд, бэлтгэн нийлүүлэлт, бараа бүтээгдэхүүн татан авалтын цэг, нэмүү өртгийн сүлжээ, кластер, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгохоор төлөвлөж, цаашид хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн бодлого, үйл ажиллагаатай танилцлаа
Хэл солих
Мэдээлэл хайх