Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

БНЧУ-ын 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын үр дүнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Хоёр улсын харилцааны түвшин ийнхүү иж бүрэн түншлэлд хүрснээр Монгол, Чехийн хооронд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллах боломж нээгдэж байна.

Төрийн айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд багтсан баялаг бүтээгчид БНЧУ-ын томоохон үйлдвэрүүдтэй танилцлаа. Тус бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахалж, 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кostelecke uzeniny” үйлдвэрт ажиллав.

Тус үйлдвэр нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Энд үхэр, гахайн махаар 800-аад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангадаг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэр. Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг дотооддоо нийлүүлдэг бол үлдсэн хувийг нь европын орнуудад экспортлодог байна.

Тус үйлдвэр 500 гаруй ажилтантай. Үүний 200 орчим нь монголчууд. Монголчууд үйлдвэрийн бүхий л дамжлага дээр ажиллахаас гадна удирдан, зохион байгуулах ажлыг ч гүйцэтгэдэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” “Тэрбум мод” “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх, үйлдвэрлэл хөгжсөн орны сайн туршлагаас суралцах зорилготой “Баялаг бүтээгч-Бизнес аялал” эхний өдрөө амжилттай болж өндөрлөлөө.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
БНЧУ-ын 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллалаа
Хэл солих
Мэдээлэл хайх