2025 оны дөрөвдүгээр сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд гурван удаагийн цахим арилжаа зохион байгуулжээ. Ингээд 11 хэлцлээр 13.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжсан байна. Үүнд:
• Самнасан ноолуур 37.7 тонн – 11.3 тэрбум ₮
• Завод ноос 84.6 тонн – 1.8 тэрбум ₮
• Хонины ноос 87 тонн – 191.4 сая ₮
• Тэмээний ноос 34.2 тонн – 519.8 сая ₮
