
Дорноговь аймгийн Мандах сумын хэмжээнд энэ хавар нийт 63008 толгой хээлтэгч төллөхөөс 4 дүгээр сарын 30-ны байдлаар 26957 толгой хээлтэгч буюу төллөх малын 57,2 хувь нь төллөж, төл бойжилт 100 хувьтай байна. Үүнээс ботго 1117, унага 258, тугал 117, хурга 10047, ишиг 15418 төрж нийт 26957 төл бойжиж буй.
Тус сум өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 145428 мянган толгой мал тоолуулжээ. Харин 11474 тэмээ тоолуулсан амжилтаар тэмээний тоо толгойгоор аймагтаа тэргүүлээд байна.