
2025 он гарснаас хойш кофе, кобальт, алт нь хөрөнгө оруулалтад хамгийн ашигтай бүтээгдэхүүн болоод байна. Харин жүржийн шүүсийн эрэлт буурчээ.
Ган болон цахилгаан батерей үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг кобальтын үнэ 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс энэ оны дөрөвдүгээр сар хүртэл 39 хувиар өссөн байна. Тэгвэл мөн хугацаанд алтны үнэ 25.6 хувиар нэмэгдсэн. Бусад металлын хувьд ган 22.3%, катализаторт ашигладаг родиум 18.1%, зэс 15 хувиар тус тус өссөн.
Хөдөө аж ахуйн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь арабика кофе байлаа. Он гарснаас хойш уг сортын үнэ 25.8 хувиар өсөөд буй. Кофе нь бүх барааны дунд өсөлтийн хурдаар хоёрдугаарт бичигддэг.Энэ онд АНУ-ын түүхий эдийн бирж дээр шар буурцгийн тос 21.4%, улаан буудай 11.1 хувиар үнэ өссөн байна.
Эрчим хүчний салбарт үнийн өсөлт 10.6 хувьтай байгаа бол эсрэгээрээ түгээмэл эрчим хүчний эх үүсвэрүүд мэдэгдэхүйц хямдрав: Их Британи, Европ дахь байгалийн хийн үнэ оны эхнээс ойролцоогоор 38, 34 хувиар буурсан. Нүүрс 22.4 хувьд, Брент газрын тос ойролцоогоор 16 хувиар хямдарлаа.
Хүнсний сагснаас жүржийн шүүс оны эхний дөрвөн сард хамгийн их буюу 45 хувиар, Европын бирж дээр төмс 43 хувиар үнэ буурчээ.