Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Африкийн мал аж ахуйн салбарт тэжээлийн аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг чухалчилж байна

8

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

4

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

7

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

23

Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж болгоно 

22

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

15

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

13

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

19

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

17

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа
ах

41

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

37

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

35

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

34

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

33

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

32

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

30

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

30

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

30

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

29

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

26

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн
ах

Та “чихэргүй кола” уудаг уу?

Жин хасаж байгаа, хоолны дэглэм барьж байгаа хүмүүсийн хувьд “чихэргүй кола” буюу “zero cola”-г жингийн илүүдэлд нөлөөлөхгүй хэмээн үзэж хэрэглэх тохиолдол гардаг. Гэтэл үнэндээ “чихэргүй кола” гэх энэхүү бүтээгдэхүүнд чихэр орлуулагчийг хэрэглэдэг бөгөөд чихэр орлуулагч нь бидний бодож байгаа шиг эрүүл мэндэд тийм ч тустай зүйл биш болох нь судалгаагаар батлагдсан байна. Ингээд судалгааны үр дүнтэй дэлгэрэнгүй танилцацгаая.

1. Судалгааны үр дүн

Судалгааны үр дүн

Чихэр агуулаагүй гэх шошготой ундаа нь бусад чихэр агуулсан чихэрлэг ундаатай ижил сөрөг үр дагавартай болохыг эрдэмтэд 1.2 сая хүн дээр, 20 жилийн турш хийсэн судалгаагаар баталсан байна.

20 жилийн судалгааны явцад нийт 1.2 сая хүнээс 137,310 хүн нь нас барсан бөгөөд өдөрт хэрэглэх чихэрлэг ундааны хэрэглээ 250мл-ээр нэмэгдэх тусам нас барах магадлал нэмэгдэж байгааг тэд тогтоожээ. Судалгааны үр дүнд: Чихэрлэг хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэх нь зүрхний өвчлөлөөр нас барах магадлалыг 13%, бусад шалтгаанаар нас барах магадлалыг 5%-иар нэмэгдүүлж байсан нь батлагдсан байна.

2. Чихэр орлуулагч илүү хортой

Чихэр орлуулагч илүү хортой

Судалгаанд оролцогсдын хувьд чихэртэй ундаа бусдаас ихээр хэрэглэж байсан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 20%, бусад өвчнөөр нас барах магадлал 12%-аар нэмэгдэж байсан аж.

Харин чихэр орлуулагчтай ундаа ихээр хэрэглэж байсан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчлөлөөр нас барах магадлалыг 23%, бусад өвчнөөр нас барах магадлалыг 12%-аар нэмэгдүүлж байсан гэнэ.

“Чихэр орлуулагчтай ундааг хэтрүүлэн хэрэглэх нь ерөнхийдөө зүрх судасны өвчнөөр болон бусад төрлийн өвчнөөр нас барах магадлалыг илүү ихээр нэмэгдүүлж байсан. Магадгүй энэхүү туршилтын үр дүнг хараад хүн төрөлхтөн чихэртэй ундаа уухаас татгалзах болов уу” хэмээн Хятад дахь Чжэнчжоу Их сургуулийн эрдэмтэн Хунги Ли хэлжээ.

3. Буруу ойлголтоо засах

Буруу ойлголтоо засах

2018 оноос Их Британид 100 мл тутамд 8гр-аас дээш элсэн чихэр агуулж байгаа ундааны татварыг нэмэгдүүлж, 24 пенни болсон байна. Тиймээс дээрх судалгааны үр дүнг илүү сонирхож эхэлсэн аж. Гэвч чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлснээр ард иргэд чихэр орлуулагчтай ундаа худалдаж авч эхэлсэн бөгөөд зарим нь өндөр дүнтэй татвар төлөхгүйн тулд ундааны орц найрлагыг өөрчилж эхэлжээ.

Эрдэмтэд: “Та чихэр орлуулагчтай ундаа ууснаар өөрийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулж байна гэж битгий бодоорой. Аль ч төрлийн ундаа хэрэглэсэн таны амь насанд учрах эрсдэл их хэвээр байгаа учир ундааны оронд цэвэр ус уухыг сонгосон нь зүйтэй” гэж хэлсэн байна.

4. Ундаа үйлдвэрлэгч

Ундаа үйлдвэрлэгч

Харин ундаа үйлдвэрлэгчдийн хувьд эрдэмтэдтэй огт санал нэгдэхгүй байгаа гэнэ. Британийн согтууруулах бус ундаа үйлдвэрлэгчдийн холбооны ажилтан Гэвин Партингтон: “Согтууруулах бус ундааг хоолны дэглэмийг тэнцвэржүүлэхийн тулд хэрэглэх нь хэвийн зүйл. Бидний салбар ард иргэдийн илүүдэл жинтэй тэмцэхэд чухал үүргийг гүйцэтгэж байгаа гэдгээ мэдэж байгаа учир өөрийн бүтээгдэхүүний найрлагыг илүү аюулгүй болгох тал дээр анхаарал хандуулж байгаа” гэжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Та “чихэргүй кола” уудаг уу?
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх