
Д амин дэм нь кальци болон фосфорыг бие махбодод шимэгдэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна булчин, ясыг бэхлүүлж, сэтгэл санаа өөдрөг болоход тусална. Хэдийгээр Д амин дэмийг эм хэлбэрээр эмийн сангаас худалдаж авах боломжтой ч хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээсээ авах нь эрүүл мэндэд илүү тустай болов уу. 18-50 насны хүн өдөрт 600-800 (МЕ), 50-аас дээш насныхан 800–1000 (МЕ) хэрэглэх хэрэгтэй.
1. Сагамхай загасны элэг
Сагамхай загасны элэгнээс гаргаж авсан ердөө нэг хоолны халбага тосонд 1360 (МЕ) д амин дэм агуулагддаг байна. Д амин дэмээс гадна энэхүү элэг нь А, Е амин дэм, ханаагүй тосон хүчил, фолийн хүчил, омега-3 болон йодоор баялаг. Эдгээр амин дэмүүд нь өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлж, ясыг бэхжүүлж, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна. Ерөнхийдөө капсул хэлбэртэйгээр зарагддаг.
2. Хулд загас
Хулд загас нь тослог ихтэй учир 100 гр загасанд 645 (МЕ) д амин дэм бий. Үүнээс гадна А,С,В6,В12 амин дэм, кальци, төмөр, магни, омега-3, уургаар баялаг.
3. Яргай загас
Яргай загас нь хулд загаснаас тослогоор арай бага ч 100 гр загасанд 570 (МЕ) д амин дэм агуулагддаг. Гэхдээ хулд загасны адилаар А, С, В6, В12 амин дэм, кальци, магни болон бусад эрдсээр баялаг юм.
4. Өндгөн мөөг
Өндгөн мөөгийг хиймлээр ургуулдаг учир үнийн хувьд ч боломжийн байдаг. Тал аяга түүхий өндгөн мөөг нь 366 (МЕ) д амин дэмийн агууламжтай. Мөн В-ийн төрлийн амин дэм, никотин, пантотен, биотонин, төмөр, кальци, фосфор, йод болон эрдэс бодисын агууламж өндөртэй.
5. Май загас
100 гр май загасанд 1600 (МЕ) д амин дэм агуулагддаг. Гэхдээ энэ нь давслаагүй загасанд хамааралтай бөгөөд давсалсан май загасны хувьд 100 гр-д 680 (МЕ) д амин дэм байдаг аж. Үүнээс гадна омега-3, омега-6 ханасан тосон хүчил, зэс, төмөр, селен, фтор, кали, фосфор, йод болон бусад эрүүл мэндэд тустай эрдэс бодисын агууламж өндөртэй.
6. Өндөг
Өмнөх бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөгний д амин дэмийн агууламж маш бага бөгөөд 100 гр өндөгний шард 87 (МЕ) бий. Өөрөөр хэлбэл, шарсан 2 ширхэг өндөгт 44 (МЕ) д амин дэм байдаг аж. Өндөг нь д амин дэмээс гадна В-ийн төрлийн болон А,Е,К амин дэмээр баялаг. Мөн хүний биед зайлшгүй шаардлагатай төмөр, кальци, натри, фосфор, фтор, цайр, зэс, бусад эрдэс бодисыг агуулдаг.
7. Үхрийн элэг
100 гр үхрийн элэг 42 (МЕ) д амин дэм агуулдаг ч селен, төмөр, В -ийн төрлийн амин дэм, А,С,Е,К амин дэмийн агууламж өндөртэй.
8. Туна загас
Даршилсан туна загасны 100 гр тутам нь 268 (МЕ) д амин агуулдаг. Үүнээс гадна ниацин, А6, В6, В12, С,К амин дэм, кальци, төмөр, магни, фосфор, кали, натри зэрэг амин дэм, эрдэс бодисоор баялаг. Загаснууд дундаас туна селений агууламж хамгийн өндөртэй нь бөгөөд 100 гр загасанд өдрийн тунгийн 128% селен байдаг аж.
9. Улаан түрс
Нэг хоолны халбага улаан түрс нь 37 (МЕ) д амин дэмээр баялаг. Мөн амархан боловсордог уураг, В -ийн төрлийн амин дэм, А,С,Е амин дэм, натри, кальци, төмөр, цайр, фосфор, омега-3 зэрэг эрдэс бодисоор баялаг.
10. Илд загас
Хэдийгээр илд загасны 100 гр тутам нь 666 (МЕ) д амин дэм агуулах ч төдийлөн элбэг биш байдаг. Энэтхэгийн далайн ойролцоо болон Европын орнуудаас энэхүү загасыг худалдаж авах боломжтой. Мөн кали, натри зэрэг эрүүл мэндэд тустай амин дэм ихээр агуулсан байдаг.
11. Бекон
Энэ төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай бус санагдах ч энэхүү бүтээгдэхүүний 100 гр тутамд 42 (МЕ) д амин дэм, уураг, А,С амин дэм, В-ийн төрлийн амин дэм, кали, натри бий.
12. Ханасан бүтээгдэхүүн
Үүнд сүү, йогурт, шүүс, дупү гэх мэт бүтээгдэхүүнүүд багтах бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүдэд нэмэлт амин дэмүүдийг нэмдэг байна. Жишээлбэл: 100 гр дупү нь 100 (МЕ) д амин дэм агуулсан байдаг. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг сайн уншиж, сонголтоо хийхийг зөвлөе.